Монгол шилтгээн

Монгол шилтгээн
Шилтгээний хэрэм

Монгол шилтгээнМонгол Улсын Улаанбаатар нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутаг дэвсгэрт байдаг зочид буудал бөгөөд амралтын газар. Монгол шилтгээн ХХК (анх Гачуурт тур ХХК) эрхлэн ажиллуулдаг.

Монгол шилтгээн 2003 онд хаалгаа нээсэн. Дорнын хийцээр баригдсан, дөрвөн талаасаа хэрмээрээ хүрээлэгдсэн, дотроо гэр, ордонтой. 100 ортой зочид буудал, 300 хүний зоогийн газар, баар, бэлэг дурсгалын дэлгүүртэй. Туул голын эрэгт байрладаг. Хэрмийн өмнөд хаалгаас голын эрэг хүртэлх талбайд хөгжмийн тайз байрлуулдаг.

Монгол шилтгээн 13–р зууны Их Монгол Улсын нийслэл Хархорумыг санагдуулам хийцтэй. Шилтгээнийг сийлбэр ихтэй, голдоо Хархорумын Мөнгөн модыг дуурайлган хийсэн. Хэрмийн өмнөд хаалганаа Монголын эзэнт гүрний үеийн зоосны үзэсгэлэн бий.

Монгол шилтгээн цогцолборт амьд хөгжмийн тоглолт, хурим, олон улсын хурал болдог.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]