Монте Кристо гүн
| Монте Кристо гүн | |
| Зохиолч | Алэксандр Дюма, эцэг |
|---|---|
| Хавтасны зургийг зурсан | М. Валентин |
| Улс | Франц |
| Хэл | Франц |
| Урсгал | Түүхэн, Адал явдлын, Хайр дурлалын |
| Хэвлэгч | Chapman and Hall |
| Хэвлэсэн огноо | 1844–1846 |
| Хэвлэгдсэн төрөл | Цаас |
| хуудасны тоо | 1312 |
Монте Кристо гүн (фр. Le Comte de Monte-Cristo) бол Александр Дюмагийн хамгийн алдартай зохиол юм.
[засварлах] Агуулга
Гол дүр нь Эдмон Дантес хэмээх залуу юм. Түүнийг хар залуудаа онгоцны ахмад болж хайртай хүүхэнтэйгээ суух гэж байгаа их азтай хэмээн хүмүүс атаархана. Гэвч Эдмоны санаснаар болсонгүй. Атаач хүмүүсийн гайгаар амьдрал нь орвонгоороо эргэх болно. Өөрийгөө насаараа хорих ял авсныг ч, ямар хэрэг хийснээ ч мэдэлгүй арван хэдэн жил шоронд суух боловч сүүлийн хэдэн жилүүдэд хажуу өрөөнийхөө галзуу гэгддэг Ширээт лам Фариатай ухсан нүхээр нь дамжин уулздаг болж, амьдрах хүсэл эрмэлзлэл нь сэргэж Фариа өвгөнөөс олон орны хэлээр чөлөөтэй ярих гэх мэт маш их зүйлийг сурж авдаг. Шоронгийн хуягуудын галзуу гэгддэг тэр өвгөн бол үнэндээ 5 орны хэл мэддэг, химич, физикч, Испанийн эрдэмтэн хүн байжээ. Эдмон Фариа хоёр олон жил өдөр бүр нүхээрээ дамжин нэгнийхээ өрөөнд орж уулзаж, нүхээ цааш ухах хоорондоо Эдмонд өвгөн өөрийн мэддэг чаддаг бүх эрдмээ зааж сургаж, мөн түүгээр зогсолгүй амьдралынхаа эцсийн мөчид Эдмонд эрдэнэстэй арлын газрын зургийг зааж өгчихөөд амьсгал хураана. Залуу хүү хайрт найзаа алдсандаа маш ихээр гутарч ганцаардсан ч Иф цайз (Түүний суудаг байсан шорон)-аас оргож, далайд хэдэн бээр зогсолтгүй сэлж амь гарна. Удалгүй эрдэнэстэй арлаа олж, эрдэнэсээ аваад асар их хэмжээний алт, алмааз, үнэт чулууны эзэмшигч болж, өөрийг нь шоронд суулгахад хүргэсэн бүх хүмүүсээс өшөөгөө авч сайн санаат хүмүүст ачыг хариулан төгсгөлд нь хайрт бүсгүйтэйгээ суун дуусна