Морита Жүнго

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Морита Жүнго
Волейбол
Төлөөлдөг улс: Япон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Морита Жүнго
Төрсөн огноо 1947 оны 8 сарын 9
Төрсөн газар Хоккайдо
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Мехико 1968 Эрэгтэй
Алт Мюнхен 1972 Эрэгтэй
Дэлхийн АШТ
Хүрэл Софи 1970 Эрэгтэй

Морита Жүнго (япон. 森田 淳悟, 1947 оны 8 сарын 9-нд Хоккайдод төрсөн) нь Японы волейболчин, дасгалжуулагч юм. Өдгөө Японы Биеийн Тамирын Их Сургуулийн багш, Японы Олимпийн Хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн. Нихон Их Сургуулийн дэргэдэх Цүрүгаока ахлах сургууль, Японы Биеийн Тамирын Их Сургуулийг дүүргэжээ.

Намтар[засварлах]

  • 1966 онд анх удаа шигшээ багтаа багтан ДАШТ-д оролцсон. 1968 оны Мехикогийн олимпоос мөнгөн медаль хүртжээ.
  • 1970 онд Ниппон Коокан корпорацийн волейболын багт элссэн.
  • 1972 оны Мюнхений олимпод аваргалсан. Ёкота Тадаёши, Ооко Сэйжи нарын хамтаар Японы шигшээ багийн их гурвал хэмээн нэрлэгдэж, өрсөлдөгчийн довтолгооны шугамыг мэдэрч чаддаг хаалт нь Фүжиямагийн хаалт хэмээн алдаршиж байв. Моритагийн эргэлттэй давуулалт нь дэлхийд шилдэгт тооцогддог байлаа.
  • Японы лигийн шилдэг хаалт тавигчаар 3 удаа шалгарсан.
  • Мюнхений олимпийн дараа шигшээ багаа орхисон боловч 1977 онд буцаж ирэн Дэлхийн цомд оролцож, багаа мөнгөн медаль хүртэхэд хувь нэмрээ оруулжээ.
  • Довтлохынхоо өмнө үсрэх гэж буй мэт хөдөлгөөн хийж хаалт тавих тамирчдыг хуурах аргыг бодож олон, 1970 оны ДАШТ-д анх хэрэгжүүлсэн.
  • 2003 онд Волейболын алдрын танхимд багтсан.
  • 2007, 2008 онд төрөлх их сургуулийнхаа эрэгтэйчүүдийн багийг дасгалжуулан Японы их сургуулиудын аварга цолд хүргэв.