Мори Ёшироо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мори Ёшироо

Мори Ёшироо (яп. 森 喜朗, もり よしろう, 1937 оны 7 сарын 14-нд төрсөн) нь 2000 оны 4 сарын 5-наас 2001 оны 4 сарын 26 хүртэл Японы Ерөнхий сайдын албыг хашсан Японы 85, 86 дахь ерөнхий сайд юм. "Бөөсний зүрхтэй, аварга загасны тархитай"[1][2] гэгддэг тэрбээр олон удаагийн алдаа эндэл, зохисгүй үйлдлээрээ нэр хүндээ алдсан ерөнхий сайд байлаа. Тэрбээр одоо Японы Рагбигийн Холбооны Ерөнхийлөгч бөгөөд Япон-СолонгосынПарламентийн бүлгэмийн дарга юм.

Япон рагби[засварлах]

Мори Васеда Их Сургуульд байхдаа рагбийн холбоонд тоглодог байсан бөгөөд энэ спортод дуртай болсон боловч хэзээ ч өндөр зэрэглэлийн тоглогч болж байгаагүй. 2011 оны Рагбийн Холбооны Дэлхийн Цомын тэмцээнийг Японд зохион байгуулах эрх авахад түүний нэр хүндийг ашиглах зорилгоор 2005 оны зургадугаар сард түүнийг Японы Рагбигийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон боловч энэ тэмцээнийг Шинэ Зеландад явуулахаар тогтжээ.

Галерей[засварлах]

Лавлах материал[засварлах]

  1. Profile: Yoshiro Mori BBC News, (2000-11-20, 08:34 GMT
  2. 噂の眞相特別取材班「『サメの脳ミソ』と『ノミの心臓』を持つ森喜朗 "総理失格" の人間性の証明」 (『噂の眞相』2000年6月号、pp.24-31)

Гадны холбоос[засварлах]

Өмнөх
Обүчи Кэйзоо
Японы ерөнхий сайд
2000-2001
Дараах
Коизүми Жүн-Ичироо