Морони
| Морони موروني Mūrūnī |
|
|
|
|
| Солбицол: | |
|---|---|
| Улс | |
| Арал | Гранде Коморе |
| Түүх | |
| Нийслэл хот болсон | 1962 |
| Газар нутаг | |
| - Нийт | км² |
| Хүн ам | |
| - Нийт (2003) | 60,200 (тооцоолол) |
| - Нягтрал | /км² |
| Цагийн бүс | UTC+3 |
Морони (Ар. موروني Mūrūnī) нь Коморын арлуудын хамгийн том хот бөгөөд 1962 оноос нийслэлийн үүргийг гүйцэтгэж буй хот юм. Комор хэлээр Морони гэдэг нь "Галын зүрхэнд" гэсэн утгатай бөгөөд Картала уултай ойр оршдгоос ийн нэрлэгдсэн байж магадгүй.[1] 2003 оны байдлаар ойролцоогоор 60,200 оршин суугчтай байв.[2][3]
Агуулга |
Түүх [засварлах]
Морониг Арабын шилжин суурьшигчид 10-р зууны үед байгуулжээ.[1]
Газарзүй [засварлах]
Тус хот 11°45′S 43°12′E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator.Солбицол: 11°45′S 43°12′E / Expression error: Unexpected < operator. Expression error: Unexpected < operator. солбицолд, Гранде Коморе (Нгазиджа) арлын баруун эрэгт оршино. Морони хотод Хунтайж Саид Ибрахим олон улсын нисэх буудал (ОУАТХ-ны нисэх буудлын код: HAH). Түүнчлэн Африкийн эх газар болон Комор олтригийн бусад арлууд, мөн Мадагаскар зэрэг Энэтхэгийн далайн арлуудтай холбох тогтмол усан тээврийн боомт бий.
Худалдаа [засварлах]
Морони хот ванилин, какао, кофе экспортолдог.
Аялал жуулчлал [засварлах]
Морони хотод үзэсгэлэнтэй наран шарлагын газрууд олон бий. Мөн Ancienne Mosquée du Vendredi (Хуучин Баасан гарагийн мечет) нь жуулчдын очих дуртай газар юм.
Уур амьсгал [засварлах]
Морони хот халуун орны чийглэг уур амьсгалтай бөгөөл жилийн турш их хур тунадас буудаг - олон жилийн дунджаас үзвэл зөвхөн аравдугаар сард л 100 мм-ээс бага хур ордог. Уг бүст орших бусад хотуудын адилаар, Моронигийн жилийн дундаж температур харьцангуй тогтмол байдаг. Халуун боловч бороо хур элбэгтэй тул тийм ч тэсвэрлэхүйеэ бэрх биш байна.
Эшлэл [засварлах]
- ↑ 1.0 1.1 Lonelyplanet.com. Lonelyplanet.com. 2010-07-03-д хандсан.
- ↑ USA Today Travel Guides.Загвар:Dead link
- ↑ Encyclopædia Britannica (2008-04-24). Encyclopædia Britannica. Britannica.com. 2010-07-03-д хандсан.