Мосул хот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мосул хот
—  хот  —
араб. الموصل‎ — al-Mawṣil
Мосул хот, Тигр мөрөн, түүн дээгүүрх гүүр

Мосул
Ирак оронд Мосул хот байрлаж буй цэг
Улс орон Ирак Ирак (БНИраУ)
Муж, аймаг Найнава муж
Сум, суурин Мосул хот
Газрын байц д.т.д. 220 м
Хүн ам (2010) 2,882,442 хүн
Цагийн бүс Арабын цаг (ГЦ+3)

Мосул (арабаар الموصل‎ гэж бичнэ, үндсэн арабаар [al-Mawṣil], умар Месопотамын арабаар [el-Mōṣul] гэж дууддаг, курдээр [Mûsil/Nînewe], англиар Mosul, оросоор Мосул) бол 1.5–2.8 сая хүнтэйгээрээ Багдадын ард Басратай зэргэлдээ жагсдаг Ирак улсын томоохон хотуудын нэг юм. Хойшоогоо Турк, Сиритэй худалдаа наймаа хийдэг Ирак улсын умард хязгаарын гол хот бөгөөд Найнава мужийн засаг захиргааны төв гэгдэж, Багдадаас баруун хойш 400 км зайд байршжээ. Мосул хот байгаа Тигр мөрний эргийн нөгөө талд эртний Ассирийн Нинев хотын туурь байдаг. Тус хотод Арабаас гадна Туркоман, Курд, Ассирчууд оршин суусаар өнөөдөртэй золгосон. Мосулын их сургууль Арабын орнууд дундаа нэр алдартай.

Зураг[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Мосул хот‎