Мохигийн тулалдаан
| Мохигийн тулалдаан | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Хамаарах дайн: Монголын Европ дахь аян дайн | |||||||
|
|||||||
| Байлдагч талууд | |||||||
| Их Монгол Улс | |||||||
| Удирдагчид | |||||||
| IV Бела хаан Хунтайж Коломан Угрин Чак хамба Маттиас Ратот Денес Томаж |
Бат хан Сүбэдэй Шибан Бэрх |
||||||
| Цэргийн хүч | |||||||
| Хуучин тооцоо: 80,000[1] Шинэ тооцоо: 25,000[2][3] Унгарын хүнд морин цэрэг, Тамплиер, нүүдэлчдийн хөнгөн морин цэрэг, Сербүүдийг оруулсан тоо |
Хуучин тооцоо: 70,000[4] Шинэ тооцоо: 30,000[2][3] |
||||||
| Хохирол | |||||||
| Хэдэн мянган хүн алагдсан[3] | Хэдэн мянган хүн алагдсан[3] | ||||||
Мохигийн тулалдаан бол Бат хан болон Сүбэдэй баатрын цэрэг Унгарын IV Бела вангийн удирдсан Хорват, Унгарын 65000 цэргийг бут цохисон тулалдаан юм.Энэхүү тулалдааныг бас Сайо голын тулалдаан гэдэг.Бела ван улсынхаа өнцөг булан бүрт цустай сэлэм барьсан элч явуулж 65000 цэрэг цуглуулж Буда,Пешт хотод орж бүгсэн.1241.3.15гэхэд монголчуудын толгойн анги хотод тулж ирэв.Хотоос гарч тулалдахыг Бела ван хатуу хорьсон ч Колочийн их хамба дур мэдэн хотоос гарж отолдонд орж хүйс тэмтрүүлж өөрөө амь наанаатай хотод орж ирсэн.Голын эрэг дээрх - хотыг бүслэхэд Бат хаанд хүндрэлтэй учраас шалгарсан арга мэхээ хэрэглэж нэгэн амжилтгүй дайралтын дараа зугтав Бела ван энэ аргад итгэж бүх цэргээ дагуулан араас нь нэхэв.Монголчууд 6 өдрийн турш зугтаж Сайо гол дээр очсон.1241,4,9 ны өдөр Бат хаан цэргээ 2 хувааж 1ээр нь сэм гол гатлуулж нөгөөгөөр нь дайсныг татаж байлдхаар тогтов.гэвч энэ өдөр Монголчуудад ялалт авчирсангүй.Монголчуудад өөрөөсөө хүн хүчээр хавьгүй илүү дайсныг ялахад амаргүй байсан дээр нь 2 хуваасанд хүч тарамдаж ,нэрмээс болж цэргийн нөгөө хэсэг гол гаталж чадаагүй явдал юм.Орой нь Бат хаан цэргийн яралтай зөвлөгөөн хуралдуулж нэгэнт голыг гаталж чадахгүй юм чинь шийдвэрлэх тулалдаанд орохыг зайлсхыг санал болгоход Сүбээдэй баатар эрс татгалжаз хаан эзэн минь таныг хүчээр тулалдуулж чадахгүй ч та миний тулалдахыг хорьж чадахгүй гэжээ.Цэргийн жанжид Сүбээдэй баатрыг дэмжсэнээр шийдэгджээ.Тэр шөнө Мажаруудад(Унгар,Хорват) Монголчууд шөнө сэм гол гаталах гэж байгааг олзны орос хүн мэдэгджээ тэд тэр даруй Коломан Үголонис нарын Темплиерын рыцариуд шууд гүүрийг давж тэнд байсан Монголчуудыг цохиж Хүчтэй сэргийлэх йнги тавьжээ.Ийнхүү Мажарууд Сүбээдэй баатрын явуулсан хоосон тагнуулын үгэнд итгэж Сайо голын ганц гүүрийг гартаа авсан гэж дайсан нь өөрөөс нь тоо хувьд цөө зэргээс хамаарч ялна гэж хөөрцгөөж байв.1241,4,10 нд Монголчууд хөвж инженерийн ангийн тавьсан нөөц гүүрээр гарж Чөтгөрийн шулам шидэгч машинаар гүүрийн ангийг үлдан хөөжээ.Өглөөний 5 цаг гэхэд монголчууд голын нөгөө эрэгт гарав.Үй олон сум шаагих чимээнээр Бела вангийн 65000 цэрэг сэржээ.Энэ үед Коломан Үголонис нар монголчуудыг хөмөрч хаяхаар дайрав энэ удаа Монголчууд зугтсангүй 2 цаг үргэлжилсэн ширүүн тулаан болов.Бела вангийн нэмэлт хүч монголчуудыг устгана гэж найдсан боловч Сүбээдэй баатрын цэгэд зохигдож байв.7цаг гэхэд тулалдаан бараг шийдэгдэв.12 цаг Мажарууд(Унгар,Хорват)Хүрээндээ шахагдаж тасралтгүй монголчуудад харвуулж байв.Энэ үед Коломан Үголонис Темплиерийн рыцариуд бүгд алагдаж Коломан Үголонис нар хүнд шархадаж хүрээндээ буцаж ирэв.Мажарууд зугтах газаргүйгээ ойлгомогц маш ширүүн эсэргүүцэж эхэлтэл Сүбээдэй баатар шалгарсан аргаа хэрэглэж бүслэлтэндээ маш жоохон зай гарав тэр зайгаар Мажарууд зэр зэвсгээ хаяж амиа бодон зугтаж сүүлчийн хүн гарж дуусангуут монголчууд морио сэлгэж унаад араасан нэхэн хөөж толгой дараалан хядав.Энэ тулалдаанаар 65000-56000 амь үрэгдэж 2 долоо хонгийн дараа Мажарын нийсллийг галдан шатаав.
[засварлах] Эшлэл
- ↑ Carey, Brian Todd, p. 124
- ↑ 2.0 2.1 Markó, László (2000), Great Honours of the Hungarian State, Budapest: Magyar Könyvklub, ISBN 9635470851
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 Liptai, Ervin (1985), Military History of Hungary, Budapest: Zrínyi Katonai Kiadó, ISBN 9633263379
- ↑ Кари 128-р хуудсандаа Бат 40,000 цэрэг бүхий гол хүчээ өөрөө авч, Сүбэдэйг 30,000 цэрэгтэйгээр тойрог маневр хийхийг тушаасан тухай дурьдсан байдаг. Бат Монголчуудын Зүүн Европт хийсэн аян дайны үед төв жигүүрийг удирдаж байсан бөгөөд хойд талд Легниц, өмнө талд Херманнштадтад хийсэн тулааны хүн хүчийн байдлыг харвал энэ нь илүү бодитой тоо юм. Бүх гурван тулалдаан нэг долоо хоногт болсон билээ.
[засварлах] Гадны холбоос
- Жонатан Вэббийн бүтээсэн, Мохигийн тулалдааны газрын зураг
http://fromrustopeter.devhub.com/blog/559683-central-europe-and-the-mongols/ Мажаруудыг хядаж байгаа монгол баатар http://boardgamegeek.com/geeklist/39910/overlooked-but-important-battles Тулалдаан Мажар Монгол