Мо Уильямс

Морис "Мо" Уильямс (Англи: Maurice "Mo" Williams, |арванхоёрдугаар сарын 19]], Миссисипи, Жэксон) — Америкийн сагсан бөмбөгчин, НБА-гийн «Кливленд Кавальерс» багийн холбогч.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Мо Уильямс 2003 оны драфтын №43-аар «Юта Жазз» (2003—2004) багт сонгогдож байжээ. Дараа нь «Милуоки Бакс» (2004—2008), «Кливленд Кавальерс»[1] (2008—2011), «Лос Анжелес Клипперс»[2] (2011—2012), Юта Жазз[3] (2012—2013) зэрэг олон багуудад тоглож байгаад 2013 оны наймдугаар сарын 8-нд «Портленд Трэйл Блэйзерс» багт очжээ.[4] Кавальерс багт байхдаа Уильямс Леброн Жеймсийн хослон тоглогч байсан бөгөөд 2009 оны Бүх оддын тоглолтонд оролцож байв.

2014 оны долдугаар сарын 28-нд «Миннесота Тимбервулвз» багт 1 жилийн гэрээгээр ирсэн. [5]

2015 оны хоёрдугаар сарын 10-нд Трой Дэниелсийн хамт Гэри Нил, «Майамигийн» 2019 оны драфтын II тойргийн эрхээр солигдон «Шарлотт Хорнетст» очжээ.[6] Хоёрдугаар сарын 21-нд «Оклахома-Сити Тандерийн» эсрэг (103:110) 24 оноо, 12 дамжуулалт хийв.[7]

2015 оны долдугаар сарын 10-нд «Кливленд Кавальерстаа» эгэн ирж, хоёр жилийн 4,3 сая долларын гэрээ байгуулав.[8]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Cavaliers Acquire Williams in Three-Team Trade, August 13th, 2008
  2. "CLIPPERS ACQUIRE WILLIAMS AND MOON". NBA.com. 2011-02-24. Retrieved 2011-02-24.
  3. "Jazz Obtains Mo Williams in Four-Team Trade". NBA.com.
  4. TRAIL BLAZERS SIGN GUARD MO WILLIAMS
  5. "Wolves Agree to Terms with Guard Mo Williams". Minneapolis Star Tribune.
  6. Hornets Acquire Guards Mo Williams, Troy Daniels from Minnesota
  7. Westbrook nets 33, Thunder top Hornets 110-103 minus Durant
  8. "Cavs Sign guard Mo Williams". NBA.com. July 10, 2015. Retrieved July 10, 2015.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Мо Уильямс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан