Мэйсон Пламли

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Мэйсон Александер Пламли (англ. Mason Alexander Plumlee, 1990 оны гуравдугаар сарын 5-нд Индиана мужийн Форт Уэйн хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бруклин Нетс багт тоглодог.

Замнал[засварлах]

Пламли Дьюкийн их сургуулийн Дьюк Блю Девилз багт 4 улирал тоглохдоо 2010 оны Үндэсний коллежийн аварга болж байв.

2013 онд драфтын №22 сонголт түүнийг Бруклин Нетс баг элсүүлсэн юм.[1] Шинэ тоглогчийн хувиар хэд хэдэн чухал тоглолтуудад чамгүй амжилттай тоглосон. Кевин Гарнеттийг бэртэлтэй үед орлож, 2014 оны хоёрдугаар сарын 9-ны Нетсийн хожсон тоглолтонд 22 оноо, 13 бөмбөг авалтаар НБА дахь анхны дабл-дабл хийж байв.[2]

Пламли хоёр ах, нэг эгчтэй.[3] Ах Майлс нь Финикс Санз багийн төвийн тоглогч билээ.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]