Мюнхен

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мюнхен
München
Мюнхен хот
Мюнхен-н сүлд
Сүлд
[[Image:
Мюнхен is located in Герман
Мюнхен
|250px|Мюнхен-н байршил]]
Солбицол: 48°8′0″N, 11°34′0″E
Улс Flag of Germany.svg Герман
Муж Бавари
Бүс Дээд Бавари
Түүх  
Байгуулагдсан 1158
Засаглал  
 - Захирагч Кристиан Уде
Газар нутаг  
 - Нийт 310.43 км²
Өндөр 519 м
Хүн ам  
 - Нийт (2009 оны 12 сарын 31) 1,330,440
 - Нягтрал 4,286/км²
 - Метрополи газар нутагт 5,203,738
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Шуудангийн хаяг 80331–81929
Утасны код 089
Цахим сүлжээ: www.muenchen.de

Мюнхен (герм. München, Австро-Бавари: Minga) нь Германы Бавари мужийн нийслэл юм. Баварийн Альпийн хойд талд, Исар голын эрэгт орших тус хот нь Германдаа Берлин, Хамбургийн дараа гуравт орох том хот болно. Хотын захиргаанаас гаргасан хязгаарлалтын улмаас 1.35 сая хүн л тус хотод оршин суудаг ч Аугсбург, Инголштадт, Розенхайм, Ландсхут зэрэг хотуудыг оролцуулаад, Мюнхений метрополитанд 5 сая гаруй хүн амьдардаг[1]. Тус хотод 1972 оны зуны олимп зохион байгуулагдаж байсан бөгөөд 2018 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлээд байна.

Хотын уриа "München mag Dich" (Мюнхен чамд дуртай). 2006 оныг хүртэл "Weltstadt mit Herz" (Зүрх сэтгэлтэй космополитан хот) гэсэн уриатай байв. Хотын нэр Мюнхен München нь Хуучин Герман хэлний "лам нар" гэсэн утгатай Mönche хэмээх үгнээс гаралтай бөгөөд тус хотыг байгуулсан Бенедиктиний ордерын лам нараас улбаатай аж. Иймээс ч тус хотын сүлдэнд ламын зураг байдаг билээ. Хар, алтлаг өнгүүд нь Ариун Ромын эзэнт гүрний өнгө байсан бөгөөд Баварийн Людвигийн үеэс хотын өнгө болон дээдлэгдэх болсон байна.

[засварлах] Эшлэл

  1. Region Munich. Region-muenchen.com. 2010-04-14-д хандсан.

[засварлах] Гадны холбоос

Мюнхен

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр