Мяраан чогчиго
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Мяраан чогчиго | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Oenanthe pleschanka (Lepechin, 1770) |
Мяраан чогчиго, Oenanthe pleschanka, урьд Мяраан чогчоохой гэж байсан, нь Намнаахайнхан овгийн шувуу юм.
Тэд төв Ази, Европын зүүн өмнөд хэсэгт нутаглаж, өвлийн улиралд Энэтхэг, Африкт өвөлжинө.
Зун эрэгчин чогчиго хар нуруу, цагаан гэдэстэй. Толгойн орой хэсэг нь цагаан байх ба нүр, хоолой нь хар байна. Эмэгчин нь бордуу зүсмийн, адууч чогчигоос илүү бараан юм.
Сүүл, ууц нь цагаан, биеийн урт 13.5-14.5 см. Тэд задгай, өвс ургамалтай чулуурхаг газар үүрээ засан 4-6 өндөг гаргадаг. Гол идэш тэжээл нь шавьж ба жимс жимсгэнэ болно.
| Commons: Oenanthe pleschanka - зураг, дуу, бусад юмс |
| Викизүйлд Oenanthe pleschanka-тай холбоотой мэдээлэл байна. |