Мүраками Харүки

Мүраками Харүки (2005)

Мураками Харуки (япон. 村上 春樹 , 1949 оны 1-р сарын 12-нд Японы Киото хотод төрсөн) нь Японы зохиолч, орчуулагч юм. Түүний утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О'Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн юм. Мүракамигийн утга зохиол нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажиж хошин, хиймэл, маш гадааджуулсан байдалтай, ганцаардуулсан байдлыг харуулдаг нь дотоодын уламжлалт хэсгийнхний шүүмжлэлийг хүлээдэг. Түүний 1987 онд гаргасан "Норвегийн ой" ном нь Японд залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэж түүний нэрд гарах эхлэл нь болжээ. 1986 онд тэр Японоос гарч Европоор аялаад АНУ-д суурьшиж Принстоны Их Сургууль, Таффсын Их Сургуульд багшаар ажиллажээ. Мүраками нь 2007 онд Лейжийн Их Сургууль ба 2008 онд Принстоны Их Сургуулийн хүндэт докторын зэргээр шагнуулжээ. Түүний хэд хэдэн номоор Японд болон гадаадад кино бүтээсэн байна.

Түүний номнууд 50 гаруй гадаад хэл рүү орчуулагдсан бөгөөд Япондоо болон гадаад орнуудад бестселлэр болж байжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Харуки Мураками 1949 онд Японы Киото хотод сонгодог хэл судлаачийн хүү болон мэндэлжээ. Түүний өвөг эцэг нь Буддын шашны жижиг сүмд санваартан байжээ. Эцэг нь дунд сургуульд япон хэл, уран зохиолын хичээл заадаг байсан бөгөөд чөлөөт цагаараа буддын шашны соён гэгээрүүлэх үйлсэд оролцдог байв. Тэрээр Васеда их сургуулийн театрын урлагийн тэнхимд сонгодог жүжгийн чиглэлээр суралцсан. 1950 онд зохиолчийн гэр бүл Кобе (Хёго муж) боомтын ойролцоо Ашияа хот руу нүүжээ.

1971 онд тэрээр ангийнхаа найз охин Иоко-той гэрлэсэн бөгөөд тэд өнөө хүртэл хүүхэдгүй хамт амьдардаг байна. 1974 онд тэрээр Токиогийн Кокубүнжид Peter Cat Жааз баар нээсэн.

1977 онд тэрээр баарныхаа хамт хотын нам гүм Сэндагаяа дүүрэг рүү нүүжээ.

1981 онд Мураками баар ажиллуулах лицензээ зарж, мэргэжлийн зохиолч болжээ. 1982 онд тэрээр "Хархны гурвалсан тууж" зохиолын гуравдугаар хэсэг болох "Зэрлэг хонинуудын араас элдэх" хэмээх анхны романаа бичиж дуусгажээ. Мөн онд тэрээр өөр нэг "Нома" шагнал хүртсэн.

1986 онд Мураками эхнэрийнхээ хамт Итали, дараа нь Грек рүү явж хэд хэдэн арлаар аялсан. Японд "Талхны цехэд дахин дайрсан" богино өгүүллэгийн түүвэр хэвлэгджээ. 1987 онд "Норвегийн ой" роман хэвлэгдсэний дараа Лондон руу нүүсэн байна.

1991 онд Мураками АНУ руу нүүж Принстоны их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллажээ. Японд 1979-1989 онуудын хооронд бичсэн бүх зохиолыг багтаасан 8 боть түүвэр бүтээл хэвлэгджээ.

Тэрээр 1992 онд Принстоны их сургуульд дэд профессорын зэрэг хамгаалсан. "Хилийн өмнөд, нарны баруун" романаа Японд дуусгаж хэвлүүлсэн.

Японоос гарч баруун яваад англи хэлээр чөлөөтэй ярьдаг тэрээр Японы уран зохиолын түүхэнд анх удаагаа эх орноо европ хүний ​​нүдээр харж эхлсэн байна.

Улс төрийн үзэл бодол[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн 2-р дайны үед Япон цэргийн түрэмгийлэл үзүүлсэнд Хятад, хоёр Солонгос сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх нь зүйн хэрэг гэж Мураками үздэг байна. "Үндсэндээ япончууд өөрсдийгөө түрэмгийлэгчдийн дунд байсан гэдгээ ерөнхийд нь огтхон ч мэддэггүй бөгөөд энэ хандлага улам бүр тодроод байна" гэж тэр хэлжээ. Зохиолч нэгэн ярилцлагадаа “Түүхийн ойлголтын асуудал маш чухал бөгөөд Япон улс албан ёсоор уучлалт гуйх нь чухал гэж бодож байна. Улс орнууд "Бид энэхүү дайн хорыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна, гэхдээ та бүхэн аль хэдийн хангалттай олон удаа уучлалт гуйсан одоо үүнийг орхьё" гэж хэлэх хүртэл Япон уучлалт гуйх ёстой юм'" гэжээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • «Зэрлэг хонинуудын араас элдэх» (1982, япон. 羊をめぐる冒険 хицужи о мэгүрү боокэн, англи. A Wild Sheep Chase)
  • «Норвегийн ой» (1987, япон. ノルウェイの森 Норувэй но мори,)
  • «Шувуунууд» (1994—1995, япон. ねじまき鳥クロニクル, Нэжимаки тори күроникүрү)- 3 хэсгээс бүрдсэн.
  • «Кафука Тамура» (2002, япон. 海辺のカフカ, Үмибэ-но Кафука)
  • «1Q84» (2009—2010)
  • «Ахлагчийн аллага»- (2017)
  • «Хот ба түүний найдваргүй хана» - (2023)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Мүраками Харүки – Викимедиа зураг, бичлэг, дууны сан