Мөрөн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Мөрөн сум (Хөвсгөл)-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Мөрөн хот
Müren qota-12.PNG
Мөрөн хот хот
Мөрөн is located in Mongolia
Мөрөн
Солбицол: 49°38′08″N, 100°09′20″E
Улс Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Хөвсгөл
Сум Мөрөн
Газар нутаг  
 - Нийт 16.04 км²
Хүн ам  
 - Нийт (2007) 36,082
 - Нягтрал 350.65/км²
Цагийн бүс UTC+8
Утасны код +976 (0)138
Машины лиценз ХӨ

МөрөнХөвсгөл аймгийн төв, Монгол Улсын тавдугаар олон хүнтэй хот. Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбайт нутагтай Мөрөн сум 2011 оны эцэст 39,514 оршин суугчтай байв.

Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэрмөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн улсдаа томоохонд тооцогдох хар захтай. Энэ хот нь өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний станцтай. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээд холбогдсон.

Агуулга

[засварлах] Түүх

Данзадаржаа хийд

Мөрөн хотын суурь нь 1809 онд байгуулагдсан, Дэлгэрмөрөнгийн эрэг дээрх Мөрөнгийн Хүрээ хийдээр анх шавь тавигджээ. 20-р зууны эхэн гэхэд хийдэд 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ. 1933 оноос өмнө Хатгал сум нь аймгийн төв байжээ.

[засварлах] Хүн ам

Мөрөнгийн хүн ам [1] [2][3] [4][5][6][7]
1959
тооц.
1969
тоол.
1979
тоол.
1989
тоол.
1994
тооц.
2000
тоол.
2005
тооц.
2006
тооц.
9,000 11,200 16,500 21,300 27,230 28,147 35,872 35,500

2007 онд хүн ам нь, 40,000-аас арай бага байсан ба энэ хүн амын ихэнх нь гэр хороололд амьдарч байна.

[засварлах] Нисэх буудал

Мөрөн нисэх буудал

Мөрөн нисэх буудал (ICAO:ZMMN, IATA: MXV) нь 2 зурвастай бөгөөд нэг нь засмал, нэг нь хайрга. Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Баруун аймгууд руух нислэгүүд энд зогсдог тохиолдол байдаг.

[засварлах] Нисэх буудал

Мөрөн нисэх буудал

Мөрөн нисэх буудал (ICAO:ZMMN, IATA: MXV) нь 2 зурвастай бөгөөд нэг нь засмал, нэг нь хайрга. Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Баруун аймгууд руух нислэгүүд энд зогсдог тохиолдол байдаг.

[засварлах] Ишлэл

  1. National Statistical Office[1]
  2. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  3. , GeoHive: Global Statistics, [2]
  4. Population Statistics: historical demography [3]
  5. M. Nyamaa, Khövsgöl aimgiin lavlakh toli, Ulaanbaatar 2001,passim
  6. Rural Poverty Reduction Programme: official site
  7. Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006[4]
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр