Мөхсөн хэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Мөхсөн хэл гэдэг нь байгалийн хэлнүүд дунд өдөр тутмын яриандаа хэрэглэдэг хүн байхгүй болж, хэрэглэгдэхээ больсон хэлийг хэлнэ. Боловсролын системд тухайн улсын албан ёсны хэлийг хэрэглэх болсон, даяарчлалын улмаас англи хэл хүчээ авч буй зэрэг шалтгаануудын улмаас үндэстний цөөнхүүдийн хэл соёл устахад хүрээд буй.

  • Мэддэг хүн байхгүй болсноос, дуудлага нь мэдэгдэхээ больсон, мөн бичгийн соёл байгаагүйгээс мөхсөн хэлнүүд олон бий. Индианчууд, аборигенчуудын олон овог аймгууд тус тусын хэлтэй байсан боловч тэдний ихэнх нь мөхжээ. Зарим хэл нь угсаатны судлалын эрдэмтэд болон сонирхогчдын ачаар бичигдэж хоцрон, судлагдсан байдаг ч 26-28 овгийн 250 гаруй байсан гэгддэг тэдгээр хэлний ихэнх нь түүхийн явцад мартагдан хоцорчээ.
  • Эртний египет хэлний дуудлага нь үлдэж хоцроогүй гэж үздэг байсан ч цагаан толгой ашиглах болсон копт хэл болон хувирсан байсан бөгөөд үүнийг мэдсэний дараа эртний египет хэлийг тайлж унших үйл явц түргэссэн юм.
  • Гот хэл, хуучин слав хэлүүд аль эрт мөхсөн боловч бичгийн баялаг дурсгалаас нь тэр үеийн тухай мэдэж болохоор байдаг.
  • Эртний прусс хэл, фриг хэл зэрэг хэлүүд бичгийн дурсгал бараг үлдээгүйн улмаас тийм хэл байсан гэсэн тэмдэглэлээс өөр зүйл үлдэж хоцорсонгүй.
  • Мөхсөн хэлийг сэргээж, дахин тус хэлийг эх хэл болгон ярилцдаг хүмүүсийг бий болгох нь тун амаргүй. Хүн төрөлхтний түүхэнд еврей хэлийг л тийн сэргээж чадсан жишээ бий. Гэхдээ хоёрдогч хэл болон сэргээгдсэн мэн хэл, корн хэл зэрэг хэлүүд бий.
  • Латин хэл, санскрит хэл зэрэг, өдөр тутам хэрэглэдэг хүн байхгүй болсон ч шинжлэх ухаан, эртний уран зохиол зэрэгт үлдэж, тусгай зорилгоор хэрэглэгдсээр буй хэлүүд байдаг.

Мөн үзэх[засварлах]