Навал Эл Мутавакел

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Навал Эл Мутавакел
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Morocco.svg Марокко
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Навал Эл Мутавакел
Төрсөн огноо 1962 оны 4 сарын 15 (1962-04-15) (52 настай)
Төрсөн газар Касабланка
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лос-Анжелес 1984 400 м халхалттай гүйлт
Африкийн АШТ
Алт Каир 1982 400 м халхалттай гүйлт
Алт Рабат 1984 400 м халхалттай гүйлт
Алт Каир 1985 400 м халхалттай гүйлт

Навал Эл Мутавакел (араб. نوال المتوكل, Касабланкад 1962 оны 4 сарын 15-нд төрсөн) нь Мароккогийн хөнгөн атлетикч, 1984 оны зуны олимпод эмэгтэйчүүдийн 400 метрийн халхалттай гүйлтийн төрөл анх удаа багтахад түрүүлж алтан медаль хүртсэн, мөн Африк тивд төрсөн Муслим эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн аварга болсон тамирчин юм.[1] 2007 онд Эл Мутавакел Мароккогийн Спортын сайдаар томилогджээ.

Айова Мужийн Их Сургуулийг дүүргэсэн Эл Мутавакел хэдийгээр сайн тамирчин байсан ч түүний олимпод үзүүлсэн амжилт бүхний гайхшийг төрүүлсэн юм. Мароккогийн хаан өөрийн биеэр Эл Мутавакел руу утасдаж баяр хүргэсэн бөгөөд түүнийг олимпоос алтан медаль хүртсэн өдөр төрсөн бүх эмэгтэй хүүхдэд түүний нэрийг өгөх зарлиг буулгасан гэдэг[2]. Түүний медаль Марокко төдийгүй Исламын шашинт улсуудын эмэгтэйчүүдийн спортын оролцоог нэмэгдүүлэхэд том нөлөө үзүүлсэн билээ.

Муслим болон Араб гаралтай эмэгтэйчүүд хөнгөн атлетикаар амжилт үзүүлж чадахгүй гэсэн хэвшсэн ойлголтыг тэрээр эвдэж чадсан гавъяатай юм[3].

1995 онд Эл Мутавакел Олон Улсын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбоо (IAAF)-ны гишүүн болж, улмаар 1998 онд Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнээр сонгогджээ.

Тэрээр 2012 болон 2016 оны зуны олимпийн наадмуудыг зохион байгуулах хотуудыг сонгон шалгаруулах үнэлгээний комиссыг тэргүүлэн ажиллажээ[4].

2006 онд Италийн Турин хотноо зохиогдсон 2006 оны өвлийн олимпийн нээлтийн ёслолын үеэр олимпийн далбааг мандуулсан найман хүний нэг нь Эл Мутавакел байв.

Хувийн дээд амжилт[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. Billings, Andrew C. (2008). Olympic media. New York: Routledge. ISBN 0415772508. Retrieved on 2009-03-20. 
  2. Olympic report
  3. Benchrif, Mohamed (1999-03-11). Nawal El Moutawakel - Pioneer and militant for Progress. IAAF. Retrieved on 2010-03-31.
  4. IOC Announces 2016 Summer Games Evaluation Commission

Гадны холбоос[засварлах]