Найралт Төв хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Найралт Төв хаан
Чин улсын эзэн хаан
Хятадын эзэн хаан
Монголын их хаан
Portrait of the Yongzheng Emperor in Court Dress.jpg
Хаанчлал 1722 оны 12 сарын 27- 1735 оны 10 сарын 8
Хаан ширээнд
суусан
1722
Бүтэн нэр Манж: Айсин Гиоро хала и Инжэн
Айшин Жуэло Инжэн 愛新覺羅胤禛
Төрсөн 1678 оны 12 сарын 13
Төрсөн газар Хориотой хот
Нас барсан 1735 оны 10 сарын 8
Нас барсан газар Хориотой хот
Оршуулсан Тайлин, Чин улсын баруун бунхан
Өмнөх хаан Энх Амгалан хаан
Дараагийн хаан Тэнгэр тэтгэгч хаан
Их хатан Сяожинсиан
Сяошэнсиан
Хааны овог Айсин Гиоро
Эцэг Энх Амгалан хаан
Эх Сяогонрэн хатан хаан
Сүмийн цол Чин Шизун
清世宗清世宗
Оны цол Манж:Хувалясун Тоб хуанди
Хятад:Юнжэн(1723-1736)雍正
Монгол:Найралт Төв хаан

Найралт төв буюу Айсин Гиоро Инжэн нь Манжийн Чин улсын 4 дэхь хаан бөгөөд Энх Амгалан хааны 4-р хүү болон мэндэлжээ. Тэрээр 1723 онд хаан ширээг хүчээр булаан авч, өөрийн өрсөлдөгчдөө замаасаа зайлуулсаар Манж Чин улсын албан ёсны эзэн хаан болж чадсан. Тэрээр 12 жил хаан суугаад 1735 онд нас барсан.

Бага нас[засварлах]

Инжэн бол Манжийн Энх Амгалан хааны 4 дэхь хүү бөгөөд түүий эх нь Уяа овог Сяогонрэн хатан юм. Бага наснаасаа эхлэн эрдэм номд суралцаж, ухаан мэдлэг нь бусад агв нараас хол давж хаан эцгийнхээ хайрыг хүлээж байсан. Цэргийн насанд хүрмэгц түүнд Бээжингийн орчимд байсан Хөвөөт улаан хошууны цэргийн даргачаар томилж, Зүүнгарын Галдан бошигт хаантай 2 дахь удаагаа байлдуулжээ. 1689 онд түүнд бэйл хэргэм олгосон.

Идэр нас[засварлах]

1709 онд Хунтайж болсоны дараа,1712 онд Угсаа залгамжилах хунтайж Инрэн ордноос хөөгдсөн тул түүний оронд өөрөө эрх мэдэлд нь хүрч болох үүдийг олж харсан. Улмаар 1722 онд өөрийн ах дүүсийг замаасаа зайлуулж,магадгүй төрсөн эцгээ хороон байж хаан суух эрхийг өвөртлөсөн аж

Хаан болсон нь[засварлах]

1722 онд Энх Амгалан хаан нас барсан тул хаан суурийг булаан авчээ. Улмаар хаан болсоынхоо дараа өрсөлдөгч хүчнийг ихээхэн зайлуулж байсан. Хаан суусны дараа оны цолоо Найралт Төв буюу Юнжэн хэмээн нэрийдсэн ажгуу. 1728 он гэхэд дотоод байдлаа бүрэн цэгцэлж дуусгаад гадаад улс төрийн бодлогодоо илүү анхаарах болсон. 1727 онд Хаант Оростой Хиагт хотод гэрээ байгуулснаар умард хил хязгаараа амар түвшин болгож, харин баруун зүгт байрлах Зүүнгарын хаант улстай хийх ээлжит дайнд бэлдэж эхэлсэн. 1729 онд Фурдан жанжнаар удирдуулсан цэргийг зүүнгар лууилгээжээ. 1731 онд Галданцэрэн хаантай хийсэн тулалдаанаар Манжийн цэрэг бут цохигдож улмаар ялагдсан. 1733 онд Зүүнгарын цэрэг халхад нэвтрэн орж хэсэг түйвээсний эцэст 1734 онд буцсан.

Нас барсан нь[засварлах]

1735 онд өөрийн хүү Хунли буюу хожмийн Тэнгэр тэтгэгч хаанд хорлогдож нас баржээ.