Нальчик
| Нальчик Нальчик (Орос, балкар) Налшык (Кабард) |
|||
"Оростой хамт үүрд" хэмээх хөшөө |
|||
|
|||
| Солбицол: | |||
|---|---|---|---|
| Улс | |||
| Бүгд Найрамдах Улс | Кабардино-Балкар | ||
| Түүх | |||
| Байгуулагдсан | 1818 | ||
| Хотын статустай болсон | 1921 | ||
| Газар нутаг | |||
| - Нийт | 131 км² | ||
| Өндөр | 550 м | ||
| Хүн ам | |||
| - Нийт (2002) | 274,974 | ||
| - Нягтрал | 2,099/км² | ||
| Цагийн бүс | UTC+3 | ||
| - Зун | UTC+4 | ||
| Утасны код | +7 8662 | ||
Нальчик (орос. На́льчик; Кабард: Налшык; Балкар: Нальчик) нь Оросын Холбооны Улсын Кавказын бүст орших, Бүгд Найрамдах Кабардино-Балкар Улсын нийслэл хот юм. Кавказын нурууны бэлд, далайн түвшнээс дээш 550 метрийн өндөрт оршино. 131 км² газар нутагтай. Хүн ам нь 2002 оны тооллогоор 274974 байв.
Түүх [засварлах]
Одоогийн Нальчик хотын байгаа газарт уугуул оршин суугчид болох Балкар, Кабардууд 1743 оноос оршин сууж байсан баримт бий. Гэхдээ Хаант Орос Улс хилээ өргөтгөж байсан 19-р зууны эхээр цайз байгуулснаас хотын түүх эхлэлтэй. Тус хотын сүлдний дээд талд байгуулагдсан он 1818-ыг оруулсан байдаг. 1838 он гэхэд цэргийн бяцхан суурин болсон байв. Гэхдээ Октябрийн хувьсгалыг хүртэл уг суурин чухалд тооцогдож байсангүй. Дөнгөж 1921 онд л хотын статустай болгож, Кабардины автономит мужийн төв болгосон ажээ.
Нальчик хот эрэгт нь орших Нальчик голын нэрээр нэрлэгджээ. Нальчик хэмээх үг нь Кабард, Карачай-Балкар хэлээр "бяцхан тах" гэсэн утгатай[1].
Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1942 оны 10 сарын 28-наас 1943 оны 1 сарын 3 хүртэл Нальчик нь Нацист Герман болон Румынд эзлэгдэж байв[2].