Намбарын Энхбаяр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Намбарын Энхбаяр
Намбарын Энхбаяр, Владимир Путин, 2005

Намбарын Энхбаяр нь МАХН-н дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж ирсэн нөлөө бүхий улс төрч юм.


[Засварлах] Бага нас, Боловсрол

Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, 4 хүүхэдтэй. 1965-1975 онд Орос-Монголын хамтарсан 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо Утга-зохиолын дээд сургуулийг Утга зохиол, хэл судлалын баккалавр мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд английн утга зохиол, англи хэлний курсад суралцаж байсан. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй.

Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, дараа нь ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 1990-1992 онд Соёл урлагийн хєгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан.

[Засварлах] Улс төр

Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-ын гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос засгийн газрын гишүүн, соёлын сайдаар ажилласан. 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын ерєнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. Энд 2000 оны сонгуульд намаа ялалтад хүргэж, Их Хурлын 76 суудлаас 72-г нь МАХН эзэмшиж байв. Дараа нь энэ оны 7 сарын 26-нд ерөнхий сайд болж сонгогджээ. 2004 оны сонгуульд МАХН суудлынхаа бараг талыг алдаж, 2004 оны 8 сард сөрөг намуудтай эвсэлд орж 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан.

2000-2004 онд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хээл хахууль авсан гэж маш их шүүмжлэлд өртөж байв. Нилээд олон тооны Монголын иргэд түүнийг огцрохыг шаардаж бослого хийж байв. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монголын нийт ардад нарийн учрыг тайлбарлалгүйгээр хуучнаар ЗХУ-д төлөх ёстой өрийг 250 сая америк доллараар 2003 оны 12 сарын 31-нд ОХУ-ын ерөнхий сайд Михаил Касьяновтой төлж дуусгавар болгожээ. Одоо ОХУ нь 200 сая долларыг авч, 50 сая доллар нь Энхбаяр ба Касьяновын хоорондох гэрээнд алга болжээ хэмээж байна. Энэ гэрээнд Энхбаяр Айванхо Майнзаас 50 сая америк долларыг зээлжээ. Энхбаярын шүүмжлэгчид нь ЗХУ-ын Монгол дахь өрийг албан ёсны баримтгүйгээр хууль ёсны гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл Монгол улсыг ЗХУ нь түүхий эд хангагч болгож ашиглаж байжээ.

2005 оны 5 сарын 22-ны ерөнхийлөгчийн сонгуульд 53.4%-н саналтайгаар ялж Нацагийн Багабандийг залгамжлах болжээ. Түүний гол өрсөлдөгч Ардчилсан Намын Мэндсайханы Энхсайхан 20%-г авчээ.

2009 оны 5 сарын 24-нд болсон сонгуулиар Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржтой өрсөлдөж ялагдсан.


Өмнөх
Ринчиннямын Амаржаргал
Монгол Улсын Ерөнхий Сайд
2000 – 2004
Дараах
Цахиагийн Элбэгдорж
Өмнөх
Нацагийн Багабанди
Монгол Улсын Ерөнхийлөгч
2005 - одоо
Дараах
Цахиагийн Элбэгдорж
Хувийн хэрэгсэлүүд