Нанотехнологи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нано материалуудын харьцуулалт
Фулерин буюу С60 нүүрстөрөгчийн нанобүтэц

Аливаа материалыг атом молекулын түвшинд удирдан зохицуулах арга технологийг "Нанотехнологи" гэж нэрлэнэ. Ерөнхийдөө нанотехнологи нь урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжээсийнх нь ядаж нэг нь 1-ээс 100 нанометр хэмжээ бүхий бүтцүүдтэй харьцаж, мөн тийм хэмжээтэй материал болон эд зүйлс бүтээх технологи юм. Тэгэхээр бидний мэддэг 1 километр=1,000 метр, 1 миллиметр=1/1,000 метр, 1 микрометр=1/1,000,000 метр гэдэг шиг 1 нанометр гэдэг нь 1 метрийг нэг тэрбум хуваасны нэг буюу 1 нанометр=1/1,000,000,000 метр хэмжээ юм. Нэг миллиметрийг 1 сая хувааж, эсвэл хүний үсийг 100,000 дахин хуваавал 1 нм болох ажээ. Нанотехнологийн ах болох микротехнологийн үр дүнд микрокомпьютерийг зохион бүтээн хэрэглэх болсноор хүн төрөлхтөн мэдээлэл, харилцаа холбооны өндөр хөгжилд хүрсэн билээ. Тэгвэл аливаа зүйлийг нанометр хэмжээтэй хийж чаддаг болсноор хүн төрөлхтөн анагаах ухаан, электроник, биотехнологи, эрчим хүч үйлдвэрлэл гэх мэт маш олон салбартаа дэвшил авчрах болно. Эрдэмтэд нанотехнологи хүн төрөлхтөний хөгжилд дэвшил авчрахын зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөл, эдийн засгийн огцом өөрчлөлт, цоо шинэ ёс зүйн зөрчилүүд гэх мэт сөрөг үзэгдлүүд дагуулна хэмээн үзэж байна. Хүмүүсийн мэдлэг нимгэнийг ашиглан "нано" нэртэй бтээгдэхүүн сурталчилах нь сүүлийн үед ихсээд байгаа нь үүний нэг илрэл гэж үзэж болно. Иймд засгийн газраас энэхүү шинэ технологийн хэрэглээг зохицуулах хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай юм.