Хятад үндэстэн
-
Хятад улсын угсаатны бүтцийн тухай Хятад улсын угсаатны бүтэц өгүүллээс үзнэ үү.
Анхны Хятад ерөнхийлөгч Сунь Ятсен |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Нийт тоо | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1,310,158,851 (тооцоолсон) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Төвлөрсөн газар орон | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хэл аялгуу | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Хятад хэл (олон аялгуутай) |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шашин шүтлэг | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Хятадын нутаг нутгийн шүтлэг, Буддын шашин (Их хөлгөний урсгал), Бомбын шашин (Дао), Күнзийн суртал |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Төрөл угсаатан | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Хятад улсын угсаатны бүтэц үзээрэй |
Хятад — хүн төрөлхтний дотроос хамгийн олноор байх угсаатны нийтлэг. Саяхны тооцоогоор дэлхийн хүн амын 19.1% буюу 1 тэрбум 310 сая хүн Хятад угсаатан гэжээ. Хятадууд Дотор газраас нутаг тэлсээр өдгөө Хятад (хүн амын 92%), Тайвань (98%), Сингапур (74%) гурван улсад хүн амын олонх нь байж Хятад үндэстэн гэгдэнэ.
Агуулга |
[засварлах] Нэрс
Монголчууд 13-р зууны үед Нанхиад гэж нэрлэдэг байсан бол эдүгээ Хятад (олон тоонд Хятадууд) гэж нэрлэдэг. Хятадууд харин өөрсдөө 汉族 (Ханьжу) гэж нэрлэдэг.
[засварлах] Хэл
Хятадууд нь Хятад хэлээр ярилцдаг. Мөнхүү өргөн уудам газар нутагт суурьшин тархсан учир хэлний аялгаараа ялгаатай бөгөөд нутгийн хойд хэсгээр төвлөрсөн Мандарин, зүүн хэсгээр төвлөрсөн Ву, өмнөд хэсгэр төвлөрсөн Юүе буюу Кантун, зүүн өмнөд хэсгээр төвлөрсөн Мин, төв хэсгээр төвлөрсөн Шиань зэрэг аялгаар дотроо ангилагдана.
[засварлах] Түүх
Хятадууд нь Хятадын түүхтэй салшгүй холбоотой бөгөөд эртний гарвалтай юм. Эртний Хятадын түүхч Сима Цианы тэмдэглэснээр Хятадын анхны төрт улс нь НТӨ 2698-2599 оноос эхлэн домгийн хэлбэрээр тэмдэглэгдсэн байдаг. НТӨ 221 онд 7 жижиг улс байсаны нэг Цинь улс бусад зургаан улсыг нэгтгэн анх удаа Хятадын нэгдмэл улсыг үүсгэсэн. Түүний дараа Хан, Гурван улсын үе, 16 улсын үе, өмнөд болон умардын улсууд, Сүй улс, Тан улс, Сүн улс зэрэг улсыг ээлж дараалан байгуулж яваад хойд зүгийн Манж, Монгол зэрэг нүүдэлчин үндэстнүүдийн дор ээлж дараалан эзлэгдэж явсан. 1368-1644 оны хоорондох Мин улс нь Хятад угсаатны байгуулсан сүүлчийн эзэн хаант улс байсан ба 1644-1911 оны хооронд Манжуудын байгуулсан Чин гүрэнд харъяалагдсан бөгөөд 20-р зуун гэхэд Манжуудыг хэл болоод соёлын хувьд уусгасан байжээ. 1911 онд цагаагчин гахай жилийн хувьсгал Чин гүрэнг мөхөөж, Дундад Иргэн Улс байгуулагдсан ба түүнээс хойш цэргийн бүлэглэлүүд улсыг хуваан хянаж байгаад 1934-1945 оны хооронд Японы эзэнт гүрэнд зүүн талаараа эзлэгдэж байсан. 1949 онд одоогийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан юм.
[засварлах] Зүүлт
- ↑ 1.0 1.1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ch.html#People
- ↑ [1]Загвар:Dead link
- ↑ [2], thejakartapost
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.5 4.6 4.7 :: Overseas Compatriot Affairs Commission, R.O.C. ::. Ocac.gov.tw (2004-08-24). Retrieved on 2010-12-12.
- ↑ Malaysia. State.gov (2010-07-14). Retrieved on 2010-12-12.
- ↑ [3]