Нармай Монгол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хүн төрөлхтний түүхэн үйл явцын үр дүнд урьд нэгэн улсад хамаарч асан үндэстэн угсаатан хэлтэн өдгөө хоёр эсвэл хэд хэдэн улсад хуваагдан тархсан байх нь түгээмэл байдаг. Харин тэдний дундаас туурга тусгаар бүрэн эрхт нэг улсад газар нутагтайгаа эргэн нэгдэхийн төлөөх санаархал тоотой хэд илэрч байгаа. Чухам яг ийм тэмүүлэлт үзэгдэл сүүлийн зуун жилийн дотор Монгол үндэстэн, Монгол угсаатны дотор их бага хэмжээгээр өрнөсөөр ирлээ.[1][2]

Pan Mongolia.jpg

Нармай Монгол (орос. Панмонголизм; англ. Pan-Mongolism) хэмээн нэрлэгдэх энэхүү үзлээр бол хаяа залган байрласан Монгол, Өвөр Монгол, Буриад гурван Монгол оронд суух Монголчууд газар нутагтайгаа хамтдаа бүрэн эрхт нэгэн улс болох учиртай аж. Голд нь орших Монгол хэдийнээ тусгаар тогтнож чадсан боловч Хятадын мэдэлд үлдсэн Монголчуудаас цөөхүүлээ юм.[3] Харин Өвөр Монгол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах орон болдог бол Халимаг, Буриад Оросын Холбооны Улсын холбооны этгээд болдог.[4] Хааяа түүхэн ба газрын ойроос зарим талаар дотноссон өнөөгийн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Тува Улс, Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарын Түрэг бүлгийн хэлт хэд хэдэн ард түмний уугуул нутгийг Нармай Монголын зорилгод хамруулан үзэх нь байдаг.[5] Одоо цагт дээрх бүх газар орны дундаас Монгол Улсаас бусдад нь Монголчууд олонх үндэстэн нь биш ажээ.[4] Одоо дэлхий дээр 3.8 сая хав.дөр.км нутаг дээр (үүнээс Монгол улс 1.5 сая хав.дөр.км нутагтай) 10 сая орчим Монголчууд амьдарч байна. Энэ бол өнөөгийн Энэтхэгээс том нутаг бөгөөд Азид Хятадын дараа орох их орон зай юм.

Дийлэнх Монголчуудыг эрхшээн байсан Чин улс 20-р зууны эхэнд мөхөхөд тусгаар тогтносон улс байгуулах боломж бүрдсэнээр Монголчуудын үндсэрхэг хөдөлгөөн үүссэн. Зөвлөлтийн Улаан цэргийн тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж чадсаны дараах хэдэн арван жилд Монголын гадаад бодлого бусад нутгийг гадуур үлдээж олдсон ганц орондоо тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэжээ. 1990 оны хувьсгалаар эв хамт дэглэмээс татгалзаж, үндсэрхэг үзлийг хориглодоггүй болсноор Монголд Нармай Монгол үзэлт олон байгууллагууд байгуулагдсан боловч өргөн хүрээний дэмжлэг олж чадахгүй л байна.

Зүүлт[засварлах]

  1. Kaplonski, Christopher (2004). Truth, History, and Politics in Mongolia. Psychology Press. p. 15.
  2. Naby, Cyril; Dupree, Louis; Endicott-West, Elizabeth (1991). The Modernization of Inner Asia. M.E. Sharpe. p. 193.
  3. Hodder, Dick; Lloyd, Sarah; McLachlan, Keith (1998). Land-locked States of Africa and Asia. 2. Taylor & Francis. p. 150.
  4. 4.0 4.1 Steiner-Khamsi, Gita; Stolpe, Ines (2006). Educational Import: Local Encounters with Global Forces in Mongolia. Macmillan. p. 12.
  5. Garthoff, Raymond (1994). The Great Transition: American-Soviet Relations at the End of the Cold War. Brookings Institution Press. p. 670.