Нацагийн Багабанди

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нацагийн Багабанди
Нацагийн Багабанди

Бүрэн эрхийн хугацаа: 1997 оны 6 сарын 20 – 2005 оны 6 сарын 24

Төрсөн: 1950 оны 4 сарын 22
Яруу сум, Завхан
Улс төрийн нам: Монгол Ардын Хувьсгалт Нам
Эхнэр (нөхөр): А. Оюунбилэг

Нацагийн Багабанди нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч юм.

Намтар[засварлах]

Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.

Боловсрол[засварлах]

Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол[засварлах]

1987 онд философийн ухааны дэд доктор хүртсэн

Ажилласан байдал[засварлах]

2004 онд АНУ-д айлчлах үед
  • 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер
  • 1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч.
  • 1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч,хэлтсийн зөвлөх
  • 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга
  • 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга
  • 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч
  • 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.

Бүтээлүүд[засварлах]

Проблемы формирования общественного сознания труженников монгольского села, 1987 (кандидатская диссертация)

  • "Монголын малчдын ухамсрын төлөвшил" НУА-ын эрдэм шинжилгээний сэтгүүл, 1987 (өгүүлэл)
  • "Хөдөөд зохиох олон түмний ажил", "Үнэн" сонин, 1986 (өгүүлэл)
  • "Монгол суртал" "Үнэн" сонин, 1991 (өгүүлэл)
  • "Монгол ариншин" Улаанбаатар хот, 1992 /ном/
  • 1990-1992 онд Монголын нийгмийн улс төрийн шинэчлэл, зах зээлийн сэдвээр туурвисан хамтын бүтээлүүд
  • 1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд /илтгэлүүд/
  • Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж, Улаанбаатар хот 1998 /ном/
  • Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл. Улаанбаатар хот 2000 /ном/

Сонгуульт ажил[засварлах]

  • 1980-1984 Төв аймгийн ардын хурлын депутат
  • 1990-1992 МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн
  • 1992-1996 МАХН-ын Бага хурлын гишүүн, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн
  • 1992-1997 Улсын Их Хурлын гишүүн
  • 1997 оны 2-6 дугаар сар МАХН-ын дарга /МАХН-ын ХХП их хурлаас/

Шагнал, алдар цол[засварлах]

  • 1991 Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль
  • 2000.4.19 ОХУ-ын Ерөнхийлєгчийн зарлигаар "Найрамдал" одонгоор / Орден Дружбы /
  • 2006 онд Сүхбаатарын одонгоор
  • 2005 онд АНУ -ын Индиана мужийн Блүүмингтон хотын хүндэт иргэн

Хүндэт доктор цол[засварлах]

  • 1995 онд Украйн улсын Одесс хотын Хүнсний технологийн улсын академийн хүндэт доктор цол
  • 1998 онд Казахстан улсын Абайн нэрэмжит Алматыгийн улсын их сургуулийн хүндэт доктор цол
  • 1998 онд БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн хүндэт доктор цол
  • 1998 онд Японы Сэншюү Их сургуулийн хүндэт доктор цол
  • 1999 онд Удирдлагын Академийн хүндэт доктор цол
  • 2005 онд АНУ -ын Индианагийн Их сургуулийн хүндэт доктор цол
Өмнөх
Пунсалмаагийн Очирбат
Монгол Улсын Ерөнхийлөгч
1997 - 2005
Дараах
Намбарын Энхбаяр