Нацагийн Жанцанноров

Нацагийн Жанцанноров
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилХөгжмийн зохиолч

Бор-Боржигон Нацагийн Жанцанноров (1949 оны 3 дугаар сарын 25-­нд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн) -Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин,Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Н.Жанцанноров нь XVII жарны шороон үхэр жилийн хаврын тэргүүн сар буюу 1949 оны 3 сарын 25-­нд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн “Хондлой” гэдэг газар Нацагийн 13 хүүхдийн дундах нь болж төрсөн.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

1957-­1961 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын бага сургууль
1961­-1967 онд Хужирт сумын дунд сургууль
1967-­1971 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд Хөгжмийн багшийн мэргэжлээр
1974­-1979 онд Украин улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн Консерваторид суралцаж хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжил эзэмшсэн.

Ажлын түүх[засварлах | кодоор засварлах]

1971-­1973 онд Багшийн сургуульд хөгжмийн онолын багш
1979-­1981 онд Соёлын Яаманд хөгжмийн уран бүтээлийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн
1981-­1985 онд МАХН­ын Төв хороонд Урлаг, уран бүтээлийн асуудал эрхэлсэн зааварлагч

1983-­1990 онд Соёлын яамны орлогч сайдаар томилогдож, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны даргаар сонгогдон ажилласан
1990 онд Ш.Гунгаадоржийн Засгийн газрын Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд
1992-­1993 онд Өвөрханай аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон /өөрийн хүсэлтээр хугацаанаасаа өмнө татгалзсан/
1993-­1995 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Салтарино” циркэд хөгжмийн зохиолч
1996-­2000 онд Гэгээрлийн Яаманд Соёл, урлагийн бодлогын багийн ахлагч, газрын орлогч дарга
1997 оноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Соёл урлагийн асуудал эрхэлсэн шинжээч
1998 оноос “Их Урлаг” товчооны ерөнхий захирал
1999 оноос ЮНЕСКО-­ийн Утга соёлын өвийн Монгол үндэсний төвийн тэргүүн
2000 ­оноос Монгол Улсын Филармонид хөгжмийн зохиолч
2002 оноос “Морин Хуур” нийгэмлэгийн тэргүүн, Монголын Урлагийн Зөвлөлийн Тэргүүн
2002 оноос Монгол-­Хятадын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч
2004 оноос БСШУ-­ы сайдын зөвлөлийн гишүүн, Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх
2004 оноос ЮНЕСКО-­ийн Монголын үндэсний комиссын гишүүн
2007 оноос Монгол Туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн ерөнхийлөгч
2008 оноос Батлан хамгаалахын Сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн
2010 оноос СУИС-­ийн тэргүүлэх профессор, Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын багийн ахлагч, Эрдмийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна.

Санаачлан зохион байгуулсан ажлын тойм[засварлах | кодоор засварлах]

1982 он Ардын язгуур урлагийн дэлхийн анхдугаар үзлэг
1982 он "Алтан намар" хөгжмийн наадам
1985 он Азийн хөгжмийн VII индэр, симпозиум, фестиваль
1989 он Морин хуурын анхдугаар наадам
1991 он Монгол туургатны уртын дууны анхдугаар уралдаан
1997 он Төв Азийн тууль олон улсын симпозиум, фестиваль
2000 он АНУ-­д зохиогдсон Монголын соёлын ѳдрүүд
2008 он Морин хуурын олон улсын анхдугаар наадам, уралдаан, симпозиум
2011 он ЮНЕСКО­-ийн төв байр, НҮБ-­ын төв байранд (Нью­-Йорк хот) болсон Морин хуурын чуулгын концерт

Уран бүтээлийн тойм[засварлах | кодоор засварлах]

Цомог, DVD[засварлах | кодоор засварлах]

  • “Бурхан Халдун өршөөг” морин хуурт зориулсан бүтээлүүд
  • “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим
  • “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим
  • “Хутагтын сахиус” морин хуурт зориулсан бүтээлүүд
  • “Үдшийн бяцхан дуунууд” морин хуур, ятга, вибрафонд зориулсан аязууд
  • “Симфонетта” морин хуурын чуулгад зориулсан бүтээлүүд
  • “Байн байн санаа алдахад минь” зохиолын дуунууд
  • “Хайрлан дуулмаар байна” уянгын поп дуунууд
  • “Эгшиглэхүй, өгүүлэхүй” морин хуурын чуулгын концерт
  • “Тайвшрал" зураглал хөгжим
  • "Дорнодын цэнхэр аялгуу”
  • "Оюу эрдэнийн говь”
  • “Талын харгуй” 24 хүүрнэл дуу

Нот[засварлах | кодоор засварлах]

  • “Хүний заяа 1” дууны түүвэр (40 дуу), 2000 он
  • “Хүний заяа 2” дууны түүвэр (41 дуу), 2000 он
  • “Талын харгуй” 24 хүүрнэл дуу, 2007 он

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Хийл төгөлдөр хуурын сонат, 1977 он
  • Чавхдаст хөгжмийн дөрвөл, 1978 он
  • Симфони №1, 1979 он
  • Баясгалант удиртгал, 1987 он
  • “Гурван төрийн нүүр” симфони зураглал, 1988 он
  • “Торой Бандийн дууль” дуулалт бүжгэн жүжиг, 1988 он
  • “Хүслийн төвөргөөн” симфони удиртгал, 1990 он
  • Шударга, төгөлдөр хуурын сонат, 1996 он
  • Хуучир, төгөлдөр хуурын сонат, 1998 он
  • “Их тэнгэрийн ивээл” симфони найрал, морин хуурын чуулгад зориулсан удиртгал, 2002 он
  • “Мэргэнд буусан чоно” үндэсний модерн бүжгийн жүжиг, 2004 он
  • Морин хуур, төгөлдөр хуурын сонат, 2009 он

Концерт[засварлах | кодоор засварлах]

  • Морин хуур найрал хөгжмийн концерт, 1989 он
  • Ятга найрал хөгжмийн концерт №1, 1992 он
  • Хуучир найрал хөгжмийн концертино “Эргэцүүлэл”, 1992 он
  • Шудрага найрал хөгжмийн концерт, 1992 он
  • Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт, 1999 он
  • “Гэгээн тал” аратори, 2002 он
  • Бяцхан дууль, Ятга хѳгжимд зориулсан рапсодия, 2007
  • Морин хуур, виолончeль, тѳгѳлдѳр хуурын гурвал, 2008 он
  • Ёочин найрал хөгжмийн концерт №1, 2012 он
  • Дорнодын цэнхэр аялгуу чуулбар, 2012 он
  • Ятга найрал хѳгжмийн концeрт №2, 2013 он
  • Алтан намар хөгжмийн концерт 2013 он
  • Лимбэний концерт, 2013 он
  • Морин хуур найрал хөгжмийн концерт №2, (Хэрлэн барсын дууль), 2012 он
  • "Оюу эрдэнийн говь" чуулбар 2013 он
  • Морин хуурын чуулгад зориулсан 30 орчим бүтээл

Bayaraagiin buteeluud[засварлах | кодоор засварлах]

  • "Арын албаныхан", 1981 он
  • "Задын чулуу", 1981 он
  • "Найрын ширээний ууц", 1981 он
  • "Сэргэлт", 1982 он
  • "Хөхөлдэй хүүгийн үлгэр", 1986 он
  • "Ээдрээ", 1989 он
  • "Бооцоо", 2000 он
  • "Саран хөхөө", 2004 он

Киноны хөгжим[засварлах | кодоор засварлах]

Баримтат киноны хөгжим[засварлах | кодоор засварлах]

  • "Ялалтын дуун" бүрэн хэмжээний баримтат кино, 1984 он
  • "Эхийн алдар", 1981 он
  • "Тайгын эзэд", 1983 он

Ном[засварлах | кодоор засварлах]

  • "Монголын хөгжмийн арван хоёр хөрөг" сонатын аллегро, 1996 он
  • Хөгжмийн онолын нэр томъёоны хураангуй тайлбар толь, 1996 он
  • “Сэрэх ухаанаа дууд...” ярилцлагын цоморлиг, 2004 он
  • “Их дуучны яриа. /Ж.Бадраагийн нэрээр/” алдарт дуучин Ж.Дорждагвын яриа, 2005 он
  • “Монгол хөгжмийн таван эгшигтийн онолын асуудлууд” судалгааны бүтээл, 2006 он
  • “Хөгжим, цаг үе” илтгэл, өгүүлэл, 2006 он
  • Уртын дууны уламжлалт зарим нэр томъёоны гаргалгаа, 2006 он
  • “Монгол хөгжмийн эгшиг – сэтгэлгээний онолын утга тайлал” судалгааны нэг сэдэвт бүтээл, 2009 он

Гавьяа, шагнал[засварлах | кодоор засварлах]

1989 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөр Монгол Улсын Төрийн шагнал
1996 онд “Гоо марал” урлагийн дээд шагнал
1997 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн шагнал
2000 онд “Морин хуур яруу найрал хөгжмийн концерт”, “Сэтгэлд шингэсэн говь” зураглал, “Монгол аялгуу”, “Нутаг минь хүлэг минь” уран сэтгэмж зэрэг морин хуурт зориулсан бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн
2000 онд Энхтайвны зүтгэлтний “Мөнгөн од” шагнал
2005 онд Энхтайвны зүтгэлтний “Алтан од” шагнал
2005 онд Өвөрхангай аймгийн “Хүндэт Иргэн” цол
2005 онд Монгол Улсын Ардын Жүжигчин
2007 онд Урлаг судлаач, билиг зүйч "Жамцын Бадраа" сангийн Дээд шагнал
2010 онд Батлан хамгаалахын дээд шагнал “Эх орны тѳлѳѳ"
2011 онд "Занабазарын одон"
2012 онд Япон улсын эзэн хааны "Мандах наран одон"
2012 онд Кино авардс "Киноны шилдэг хөгжим"
2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Анхны эхнэр Маам, хоёр дахь эхнэр Гомбын Нямаатай гэрлэж Уугантуяа, Дамдинсүрэн гэж хоёр хүүхэдтэй, 1995 онд эхнэр Ё.Отгонтуяатай гэрлэж Ариунжаргал гэж охинтой болсон.