Небухаднезар II

Небухаднезар II (Англи хэл: Nebuchadnezzar II) нь Шинэ Вавилонийн хаант улсын эзэн хан бөгөөд Вавилони хотноо амьдарч байв. Тэрээр Иерусалимыг эзлэн түрэмгийлж, Семирамисийн дүүжинт цэцэрлэг байгуулснаараа ихэд алдаршжээ. Библид түүнийг долоон жилийн турш галзуу өвчинд нэрвэгдсэн гэж тэмдэглэсэн байдаг.