Недум Онуоха

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Недум Онуоха
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Чинедум Онуоха
Мэндэлсэн 1986 оны 11 сарын 12
Нигери, Варри
Иргэншил Английн далбаа Англи
Өндөр 183 см
Жин 78 кг
Байрлал хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Куинз Парк Рейнжерс
Дугаар 42
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
2003—2004 Английн далбаа Манчестер Сити
Багийн замнал*
2004—2012 Английн далбаа Манчестер Сити 95 (3)
2010—2011  Английн далбаа Сандерленд 31 (1)
2012—одоо Английн далбаа Куинз Парк Рейнжерс 65 (2)
Шигшээ**
2005—2009 Английн далбаа Англи (21-) 21 (2)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2013 оны 8 сарын 11-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2009 оны 6 сарын 29-нд шинэчлэв.

Чинедум (Недум) Онуоха (Англи: Chinedum "Nedum" Onuoha; 1986 оны арваннэгдүгээр сарын 12-нд Варри хотод төрсөн) — Нигери гаралтай Английн хөлбөмбөгчин бөгөөд «Куинз Парк Рейнжерс» багт тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

«Манчестер Ситигийн» академид аравтайгаасаа эхлэн найман жил хичээллэсэн Онуоха 14 настайдаа сургуулиудийн АШТ-д 100 метрийн гүйлтийн зайг 11.09 секунд туулан одоогийн Британы хөнгөн атлетикч Крейг Пикерингийн удаад II байр эзлэж байв.[1] 2004 оны аравдугаар сарын 27-нд «Арсеналын» эсрэг лигийн цомд анхны мэргэжлийн гараагаа хийсэн бол Премьер лигт 2004 оны арваннэгдүгээр сарын 1-нд «Норвич Ситигийн» эсрэг хийж байлаа.[2] 2009 оны долоодугаар сарын 29-нд «Манчестер Сититэйгээ» дөрвөн жилээр гэрээлсэн ч гараалалгүй байсаар «Сандерлендэд» зээлэгдэж, 2012 оны нэгдүгээр сарын 26-нд «Куинз Парк Рейнжерст» 4.5 жилээр элссэн билээ.[3][4] Тэр анхны бөмбөгөө 2013 оны наймдугаар сарын 3-нд «Шеффилд Уэнсдейгийн» эсрэг улирлын нээлтийн тоглолтонд оруулсан юм.[5]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "ESAA National Track & Field Championships 2001". Archived from the original on 2016-08-19. Retrieved 2014-12-08.
  2. "Nedum lines up for City stardom". Manchester Evening News. Retrieved 25 March 2007.
  3. "R'S Swoop For Onuoha". Queens Park Rangers F.C. 26 January 2012. Retrieved 26 January 2012.
  4. "Nedum Onuoha signs for QPR from Manchester City". BBC Sport. 26 January 2012. Retrieved 26 January 2012.
  5. "QPR 2–1 Sheffield Wednesday". BBC Sport. 3 August 2013. Retrieved 6 August 2013.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Недум Онуоха – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Хөлбөмбөг

Энэ Английн хөлбөмбөгчиний өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.