Неймар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Неймар
Neymargoldenball.jpg
Неймар 2013 оны Холбоодын цомд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Неймар да Силва Сантос Жуниор[1]
Төрсөн огноо 1992 оны 2 сарын 5 (1992-02-05) (22 настай)
Төрсөн газар Бразил, Можи дас Крузис
Өндөр 1.75 м[2]
Байрлал Довтлогч, жигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Барселона
Дугаар 11
2003–2009 Сантос
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2009–2013 Сантос 103 (54)
2013– Барселона 26 (9)
Шигшээ баг
2009 Бразил (17-) 3 (1)
2011 Бразил (20-) 7 (9)
2012 Бразил (23-) 7 (4)
2010– Бразил 50 (33)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 17.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 12

Неймар да Силва Сантос Жуниор (порт. Neymar da Silva Santos Júnior, 1992 оны хоёрдугаар сарын 5-нд Сан Пауло мужийн Можи дас Крузис хотод төрсөн) — Бразилын хөлбөмбөгчин бөгөөд Барселона болон Бразилын шигшээд тоглодог.

Замнал[засварлах]

Неймар 1992 оны хоёрдугаар сарын 5-нд Бразил улсын Сан Пауло мужийн Можи дас Крузис хотод үнэт эдийн худалдаачин Неймар Сантус, Надин Сантус нарын хөвүүн, Рафаэл гэх эгчийн дүү болон төржээ. Муугүй хөлбөмбөгчин болох ирээдүйтэй түүнд хөлбөмбөг тоглодог байсан эцэг нь өөрийнхөө Неймар нэрийг хайрласнаар түүнийг Неймах Жүниох («бага Неймар», монголоор бодвол «хүү Неймар») гэж ялган дуудаж, Neymar Jr. бичдэг болсон. Багадаа Сан-Висенти хотын «Португеза Сантиста» багт хөлбөмбөг тоглож эхэлсэн Неймар Сантос багийн хараанд өртөж 2003 онд Сантос хот руу гэр бүлээрээ нүүжээ.[3] 2004 онд 12 настай Неймар «Мадридын Реал» багийн талбайд ирсэн байснаа Бразил руугаа буцжээ. Хэвлэлд бичсэнээр нэг бол тэр гэрээ санасан,[4] аль эсвэл Сантус баг нэг сая реал гэр бүлд нь өгчээ.[5]

Түүнийг европын Реал Мадрид, Манчестер Юнайтед, Челси, Ювентус болон Барселона сонирхож байсан бөгөөд дор хаяж 45 сая еврогийн үнэд хүрнэ гэж таамаглаж байв.

Харин 2013 оны тавдугаар сарын 25-нд Барселона албан ёсны цахим хуудсандаа түүнийг 5 жилээр элсүүлсэнээ зарласан билээ.

Шигшээ[засварлах]

Бразилын шигшээн дасгалжуулагч Мано Менезес 2010 оны наймдугаар сарын 10-нд АНУ-тай нөхөрсөг тоглоход Неймар анх дуудагдсан.

Амжилт[засварлах]

Сантос
Барселона
Бразил
Хувийн
  • Мужийн шилдэг залуу тоглогч - Сан Пауло (1): 2009
  • Мужийн шилдэг довтлогч - Сан Пауло (4): 2010, 2011, 2012, 2013
  • Бразилын лигийн шилдэг довтлогч (3): 2010, 2011, 2012
  • Мужийн шилдэг тоглогч - Сан Пауло (4): 2010, 2011, 2012, 2013
  • Өмнөд Америкийн идэрчүүдийн АШТ-ий шилдэг залуу тоглогч (1): 2011
  • Либертадорес цомын шилдэг тоглогч (1): 2011
  • Бразилын лигийн шилдэг тоглогч (1): 2011
  • Өмнөд Америкийн Рекопа тэмцээний шилдэг тоглогч (1): 2012
  • Оны шилдэг залуу тоглогч (1): 2012
  • Артур Фринденрайхийн шагнал (2): 2010, 2012
  • Армандо Ногерагийн шагнал (2): 2011, 2012
  • Алтан бөмбөг (1): 2011 оны Бразилын лиг
  • Мөнгөн бөмбөг (2): 2010, 2011 оны Бразилын лиг
  • Алтан шаахай (3): 2010, 2011, 2012 оны Бразилын лигийн мэргэн бууч
  • Бразилын цомын мэргэн бууч (1): 2010
  • Өмнөд Америкийн идэрчүүдийн АШТ-ий мэргэн бууч (1): 2011
  • ДАШТ-ий (клуб) хүрэл бөмбөг (1): 2011
  • Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчин (2): 2011, 2012
  • Шилдэг гоолд олгодог Ференц Пушкашын шагнал (ФИФА) (1): 2011
  • Мужийн АШТ-ий мэргэн бууч - Сан Пауло (1): 2012
  • Либертадорес цомын мэргэн бууч (1): 2012
  • Холбоодын цомын алтан бөмбөг (ФИФА) — Тэмцээний шилдэг тоглогч
  • Холбоодын цомын хүрэл шаахай (ФИФА) (1): 2013 — III мэргэн бууч

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]