Нейт Робинсон

Натаниель Корнелиус "Нейт" Робинсон (Англи: Nathaniel Cornelius "Nate" Robinson; 1984 оны тавдугаар сарын 31, Вашингтон, Сиэтл) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Лос Анжелес Клипперс» багийн холбон тоглогч.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Робинсон 2005 оны драфтын №21 болж «Финикс Санз» баг сонгосон ч «Нью Йорк Никс» баг тоглогчоор солилцоо хийн Робинсоныг эгнээндээ элсүүлсэн юм. Энэ багт тэрээр таван улирлыг өнгөрүүлсэн бөгөөд гурван удаа Бүх оддын тоглолтын «Цагирт довтлох тэмцээнд» (2006, 2009, 2010) аваргалсан байдаг. Робинсон нуруу намтай ч үнэмлэхүй үсрэлт хийдэг гэдэг нь дээрх тэмцээнд гурван удаа илүүрхэн түрүүлсэн байх нь баталгаа байв. Түүнчлэн холын зайн шидэлтийг сайн гүйцэтгэдэг. НБА-гийн багууд түүнийг түлхүүр тоглогчоо бэртэлтэй байх үед тааруулан улирал бүр тоглуулдаг гэхэд болно. Учир нь «Бостон Селтикс» (2010—2011), Оклахома Сити Тандер (2011), «Голден Стэйт Уорриорз» (2012), «Чикаго Буллз» (2012—2013) багуудад тоглосон билээ. «Денвер Наггетст» 2013 оны долоодугаар сарын 26-нд удаан хугацааны гэрээгээр ирсэн ажээ.[1]

2015 оны гуравдугаар сарын 7-нд «Лос Анжелес Клипперс» багтай 10 өдрийн гэрээ байгуулав.[2] Гуравдугаар сарын 17-нд гэрээгээ дахин 10 өдрөөр сунгасан.[3]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Denver Nuggets Sign Free-Agent Guard Nate Robinson
  2. Lawler, Ralph (March 7, 2015). "CLIPPERS SIGN NATE ROBINSON TO 10-DAY CONTRACT". NBA.com. Retrieved March 7, 2015.
  3. "Clippers sign Nate Robinson to second 10-day contract". NBA.com. March 17, 2015. Retrieved March 17, 2015.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]