Нелсон, Шинэ Зеланд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Нелсон хот Шинэ Зеландын төвд ойрхон байрладаг. Тус хот Өмнөд Арлын хойд үзүүрт Тасманы булангийн эрэгт оршдог бөгөөд Нелсон дүүргийн засаг захиргааны төв юм.

Нелсон нь урлаг, гар урлалын төв бөгөөд жил бүр Нелсоны урлагийн их наадам хэмээх томоохон арга хэмжээг зохион явуулдаг. Жил бүрийн Дэлхийн өмсгөлийн урлагийн шагнал гардуулах ёслолыг Нелсоны ойролцоо анх зохион байгуулсан бөгөөд Нелсоны нисэх онгоцны буудлын ойролцоо байх музейд энэ шагналыг хүртсэн загваруудыг тавьсан байдаг.

Нобелийн шагналт физикч, Шинэ Зеландын хамгийн том дэвсгэрт болох 100 долларын дэвсгэрт дээр хөрөг нь байдаг Лорд Рутерфорд Нелсоны ойр байх Брайтвотер хэмээх газар төржээ.

1805 онд Трафалгарын тулалдаанд Франц, Испанийн флотыг бутцохисон Британийн флотыг командлагч адмирал Гүн I Нелсоны нэрээр энэ хотыг нэрлэжээ. Хотын олон зам, талбайг энэхүү тулалдаантай холбоотой хүмүүс болон хөлөг онгоцнуудын нэрээр нэрлэсэн бөгөөд Трафалгарын гудамж нь тус хотын худалдааны гол гудамж юм.

Нелсоны Маори нэр нь Вхакату,[1] гэдэг ба энэ нь 'байгуулах, босгох' гэсэн утгатай үг юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн[засварлах]

Нелсон нь гурван талаараа уулсаар хүрээлэгдсэн бөгөөд нөгөө талаараа Тасманы булангаар хашигдсан юм. Тус бүс нутгаар Абел Тасманы үндэсний байгалийн хүрээлэн, Кахурангийн Үндэсний байгалийн хүрээлэн, Нелсоны Нууруудын байгалийн хүрээлэнгийн Ротойти, Ротороа нууруудад хүрэх гол зам дайрч өнгөрдөг. Тийм ч учраас энд эко-жуулчлал, адал явдалт жуулчлал хөгжсөн ба Такака Хилл болон Овэн, Артур уулсын эргэн тойрны агуйнууд нь агуй сонирхогчдын очих дуртай газар билээ. Энд дэлхийн өмнөд хагасын хамгийн гүн судлагдсан агуй байдаг юм.

Уур амьсгал[засварлах]

Олон хүн Нелсоныг Шинэ Зеландын хамгийн сайхан уур амьсгалтай нутаг гэж боддог. Учир нь энд жилийн 2400 гаруй цагт тэнгэр цэлмэг байдаг нь улсдаа тэргүүлэх үзүүлэлт юм.[2]

Хүн ам[засварлах]

Нелсоны нийт хүн ам 2001 онд 41568 байснаа 2006 онд 42888 болж өссөн бол Тасманы дүүргийн хүн ам 41352-оос 44625 болж өсчээ. Энэ нь Нелсоны хүн амын өсөлтийг давсан анхны тохиолдол болжээ[3]

2007 оны дөрөвдүгээр сарын 23-нд Шинэ Зеландын Статистикийн газраас гаргасан тоо баримтаас үзэхэд Нелсон хотод Нэгдсэн Вант Улс болон Ирландад төрсөн 3774 хүн оршин сууж байсан нь хүн амынх нь 9.1%-ийг бүрдүүлж байв [1]. Энэ нь Шинэ Зеландын бусад хоттой харьцуулбал хамгийн өндөр хувь бөгөөд хотын хүн амын 9.5% нь өөр улсад төржээ.

Эгч дүү хотууд[засварлах]

Гадны гогцоонууд[засварлах]

Загвар:Regions of New Zealand

Загвар:Territorial Authorities of New Zealand

Координат: 41°17′S 173°17′E
Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist, but no <references/> tag was found