Нийгмийн философи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Нийгмийн гүн ухаан нь гүн ухааны нэг төрөл юм.

Жон Стюарт Милль нийгмийн тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд утилитаризмын зарчмыг хэрэглэх үйлсэд бүх амьдралаа зориулсан.Тэрээр өөрийн бүтээлээр энэ зарчимд гурван шинэтгэл хийсэн. Энэ нь:

  1. Тэр доод зэргийн ба дээд зэргийн таашаал байна гэж хуваан үзсэн.
  2. Тэр эдийн засгийн амьдралд дадал туршил,зан заншлын ролийг гаргаж тавьсан.
  3. Тэр хүмүүсийн хувийн амьдралд төрөөс оролцох эрхийг үгүйсгэсэн.

Утилитарист үзэлтнүүд арилжаа наймааны явцад төрийн оролцоогүйгээр ашигтайгаар үнэ хаялцахын тулд үйлдвэр-лэгч ба худалдан авагч аль алин чөлөөтэй байх буюу чөлөөт үйлдвэрлэлийн зарчим,чөлөөт зах зээлийг хамгаалж байв.

Эдмунд Берк, Алексис де Токвиль зэрэг консерватив үзэлтнүүд шинэ капиталист нийгэм нь хуучин амьдралын сайхан,сэтгэлд ойрхон дэг журмыг эвдэн сүйдэж,хувиа хичээсэн оюун ухааныг төр засгийн байгуулалыг бишрэн хүндэлж ирсэн уламжлалаас дээгүүр тавилаа гэж шүүмжилсэн.

Карл Маркс мэтийн социалистууд капитализмыг ажилчин ангийг дарлан мөлжиж, хөдөлмөрийн үйл явцыг гажуудуулж түүнийг хүний өөрийн хөгжлийн эх сурвалж байхын оронд аливаа зовлон зүдгүүрийн эх сурвалж болгон хувиргаж,эдийн засгийг аюулт хямралд татан оруулж байна гэж шүүмжилсэн. Социалист хувьсгал нийгэмчлэгдсэн үйлдвэрийн хэрэгслийг өмчлөх,хянах эрхийг ажилчин ангийн гарт шилжүүлснээр капитализмыг устгах болон гэж Маркс баталсан юм.

Мөн үзэх[засварлах]