Нийлүүлэлтийн хууль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Нийлүүлэлт нь үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг тул бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэдий чинээ өндөр байна төдий чинээ бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхол их байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтэд нөлөөлөгч бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөх тусам нийлүүлэлтийн тоо хэмжээ өснө. Үнэ буурах тусам үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурна. Үүнийг нийлүүлэлтийн хууль гэнэ. Иймд нийлүүлэлтийн хууль нь нийлүүлэлтийн тоо хэмжээ болон үнийн эерэг хамаарлыг илэрхийлдэг.