Никола Калинич

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хөлбөмбөг
Никола Калинич
Nikola Kalinic 2.jpeg
Никола Калинич 2011 онд
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 5 1 сарын 1988 оны({{padleft:1988|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:5|2|0}})
Хорватын далбаа Хорват
Иргэншил Хорват
Өндөр 187 см
Жин 81 кг
Байрлал довтлогч
Багийн мэдээлэл
Баг Украйны далбаа Днепр Днепропетровск
Дугаар 9
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
?—2005 Хорватын далбаа Хайдук Сплит
Багийн замнал*
2005—2009 Хорватын далбаа Хайдук Сплит 59 (32)
2005—2006  Хорватын далбаа Пула 12 (3)
2006—2007  Хорватын далбаа Шибеник 8 (3)
2009—2011 Английн далбаа Блэкберн Роверс 44 (7)
2011—одоо Украйны далбаа Днепр Днепропетровск 63 (23)
Шигшээ**
2003—2005 Хорватын далбаа Хорват (17-) 20 (16)
2005—2006 Хорватын далбаа Хорват (19-) 12 (11)
2007—2008 Хорватын далбаа Хорват (21-) 3 (3)
2008—2013 Хорватын далбаа Хорват 20 (6)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 18-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

Никола Калинич (хор. Nikola Kalinić; 1988 оны нэгдүгээр сарын 5-нд Солин хотод төрсөн) — Хорватын хөлбөмбөгчин бөгөөд «Днепр» болон Хорватын шигшээд довтлогчоор тоглодог.

Хорватын шигшээн дасгалжуулагч Славен Билич 'Хорватын хөлбөмбөгийн ирээдүй' хэмээжээ.[1]

Замнал[засварлах]

2005 оны арваннэгдүгээр сарын 19-нээс эхлэн Хорватын хөлбөмбөгийн «Хайдук Сплит» багаас гараагаа эхэлсэн Калинич анхныхаа улирал боломжийн довтлогч болохоо 2005-06 оны улирлын туршид «Пула» багт зээллэгээр тоглох хугацаандаа 12 тоглолтонд оролцож, 3 гоол оруулан харуулж байжээ. Улмаар 2006-07 оны улиралд «Хайдук Сплит» багаасаа дахин «Шибеник» багт мөн л зээллэгээр тоглож байжээ. Хорватын тэргүүн лигт «Хайдук Сплит» багтаа 2007 оноос эхлэн гараанд тогтмол гарах болж, тухайн улирлаа 17 гоол оруулсан амжилтаараа 19 настай Калинич лигийн «мэргэн буучдын» жагсаалтад аман хүзүүдэж[2] байсан бол 2007-08 оны улиралд нийт 26 гоол оруулж багийнхаа мэргэн бууч нь болж байсан байна.

Европын томоохон тэмцээнд оролцох боломжийг 2007-08 оны улиралд олж авсан бөгөөд хангалттай сайн тоглолтыг Калинич үзүүлэн гоол хүртэл оруулаад авсан бөгөөд энэ үеэс Европын зарим лигүүд түүнийг багтаа элсүүлэх талаар яригдаж эхэлсэн байх юм. Улмаар 2009 оны долоодугаар сард Английн Блэкберн Роверс багт 6 сая стерлингийн гэрээгээр шилжжээ.

Шигшээ[засварлах]

Калинич 21-ээс доошхи насныхны шигшээ багт сайн тоглолтыг үзүүлж байсан тул залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Славен Биличийн санаанд хүрч 2008 оны Евро тэмцээнд Марио Манзукичийн оронд оролцохоор дуудагдаж байлаа.[3]

Лавлах холбоос[засварлах]

  1. Kalinić cool amid Hajduk crisis. UEFA (2007-11-13). 2008-05-24-д хандсан.
  2. Croatian Leading Goal Scorers (2008-05-10). 2008-05-24-д хандсан.
  3. Kalinić ruled out for Croatia. SkySports (2000-05-05). 2008-07-10-д хандсан.

Гадны холбоос[засварлах]


Загвар:Днепр Днепропетровск багийн бүрэлдэхүүн

Загвар:Хорватын шилдэг залуу хөлбөмбөгчин