Ник Ван Эксел

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ник Ван Эксел
№ 9, 31, 37, 19
Холбогч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1976 оны 5 сарын 19 (1976-05-19) (37 настай)
Төрсөн газар Кеношя, Висконсин
Замналын мэдээлэл
Коллеж Цинциннат Их Сургууль
НБА-гийн Драфт 1993 / Тойрог: 2 / №: 37
Лиг НБА
Замналын түүх
19931998 Лос Анжелес Лэйкерс
19982002 Денвер Наггетс
20022003 Даллас Маверикс
2003-2004 Гөүлдэн Стэйт Ворриорс
2004-2005 Портлэнд Трэйл Блэйзерс
2005-2006 Сан Антонио Спарс
Замналын оргил амжилт, шагналууд
Замнал НБА үзүүлэлт
Оноо 12,658
Ашигтай дамжуулалт 5,777
3–оноо 1,528
Албан ёсны танилцуулга

Никки "Ник" Максвель Ван Эксел (англ. Nickey "Nick" Maxwell Van Exel) нь (1971 оны 11 сарын 27-нд Висконсиний Кеношад төрсөн) Америкийн сагсан бөмбөгч юм. Солгой гараар шиддэг, холбогчийн байрлалд тоглодог НБА-гийн тоглогч байсан ба одоогоор Атланта Хоокс багийн туслах дасгалжуулагчийн албыг хашиж байгаа.

Их Сургууль[засварлах]

Цинциннатийн их сургуулийн 3-р курст НСАА шигшээ тоглолтын шилдэг 4, 4-р курст шилдэг 8-д багаа шалгарахад гол үүрэг гүйцэтгэж, АП (Америкийн сагсан бөмбөгийн долоо хоног, сар тутмын сэтгүүл)-ийн сонгон шалгаруулдаг Бүх Америкийн шилдэг 3-р багт нэрлэгдэж, Вүүдений нэрэмжит шагналыг хүртэж байсан. 2 улирал тоглосон боловч Цинциннат их сургуулийн түүхэнд 3 онооны шидэлтийг 411 удаа шидсэнээс 147 удаа оруулж, .358 хувьтай гүйцэтгэсэн рекорд нь өнөөг хүртэл эвдэгдээгүй байна.

НБА дахь замнал[засварлах]

НБА-д нийт 13 жилийн замналдаа Л.А.Лэйкерс, Денвер Наггетс, Даллас Маверикс, Гөүлдэн Стэйт Ворриорс, Портлэнд Трэйл Блэйзерс болон Сан Антонио Спарс багуудад тоглож байсан байна.

1993 оны драфтын 1-р тойргийн 37 дахь сонголтоор Лэйкерс баг сонгосноор замналаа эхлүүлсэн. Түүнийг Лэйкерсийн эгнээнд нэгдэх үед ЛАЛ нь "Showtime" үеийн төгсгөл болж 18 жил тасалдалгүй орсон плэй-оффоос гардуур үлдээд байлаа. Ван Эксэл болон дараа жилийн драфтаар сонгогдсон Эдди Жонс дээр тулгуурлан Лэйкерс сэргээн босголтыг хийж эхлэсэн юм. 1994-95 оны улиралд Ван Эксэл, Жонс хоёрын хүчин зүтгэлээр баг нь дахин плэй-оффт эргэн ирсэн ба дасгалжуулагч Дель Харрис оны шилдэг дасгалжуулагчаар шалгарав. Лэйкерст байх хугацаандаа нэг тоглолтод дунджаар 14.9 оноо, 7.3 ашигтай дамжуулалт хийж, ашигтай дамжуулалтын үзүүлэлтээр 2 удаа улирлын тоглолтын шилдэг 10-т багтаж байжээ.

1996 оны НБА-гийн драфаар Коби Брайантыг авч, Дерек Фишер, Шакил О'Нилийг солилцоогоор багтаа нэгтгэснээр Лэйкерс плэй-оффт 5-аар гарч, 4-өөр гарсан Сиэтл Супер Сониксийг хожин 2-р шатанд шалгарав.

1998 оны 6 сарын 24нд, 5 улирал гарааны холбогчоор тоглосон тэрээр Лэйкерсээс Тони Батиер, тэр жилийн драфтаар сонгогдсон Тайлор Льютай цуг Денвер Наггетс руу явлаа. Тэр үед лигийн муу багуудын нэг байсан Денверт 4 улирал тоглохдоо Ван Эксэл өөрийн замналын хамгийн оргил амжилтыг үзүүлж, нэг тоглолтод дунджаар 17.9 оноо, 8.3 ашигтай дамжуулалт хийж байсан. Тэгээд 2001-02 улиралдд 27 тоглолтод 21.4 оноог Денверийн өмсгөлтэй дунджилжээ.

2002 оны 2 сарын 21нд Денвер нь Ван Эксэлийг Рааф ЛаФренз, Эвери Жонсон, Тарик Авдул-Вахад нарын хамт Даллас руу Хуван Ховард, Доннель Хэрви, Тим Хардавэй болон 2002 оны драфтийн 1-р тойргийн эрхээр явуулжээ.

Далласт гүйцэтгэх үүрэг нь улам багассан ч, 3 оноо шидэлтээр тоглолтыг шийддэг гол хүн байлаа. Тэрээр 2002-03 улиралын тоглолтод дунджаар 15.5 оноо, 2003 оны плэй-оффт дунджаар 20 оноо авч, Сакраментотой хийсэн цувралд багаа хожиход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

2003 оны 8 сарын 18-нд Гөүлден Стэйт Воүриөс Ван Эксэлийг Эван Эсчмэйер, Эвери Жонсон, Попэй Жонс болон Антони Ридгудтай цуг Даллас руу Энтуан Жэмисон, Крис Майлс, Данни Фортсон, Жири Вэйлш нараар сольсон юм. 2003-04 оны улиралд тэрээр замналдаа хамгийн цөөн 39-хөн тоглолтод оролцож, дунджаар 12.6 оноо авч, 5.3 ашигтай дамжуулалт хийжээ.

2004 оны 7 сарын 20-нд Воүриөс нь Дайл Дэвис, Дан Дайк нараар солиж Портланд Трэйл Блэйзерс руу явуулав.[1] Блэйзерст тэр 53 тоглолтод оролцож, дунджаар 11 оноо авч байсан.

2005 оны 8 сарын 3-нд Ван Эксэл нь Портлэнд багаас хасагдсан ба 8 сарын 29-нд аваргын бөгж горилон Сан-Антонио Спарс багтай гэрээ байгуулжээ. Гэвч энэ нь түүний НБА-гийн өмсгөлийг өмсөх сүүлийн улирал болсон юм. Бэртлийн улмаас 65 тоглолтод оролцон, өөрийн замнал дахь хамгийн муу үзүүлэлт болох нэг тоглолтод дунджаар 15 минут тоглож, 5.5 оноо авч байв. Плэй-оффт Сан-Антонио Далласт 7 тоглолтонд ялагдал хүлээв. Ван Эксэл энэ цувралд өөрийн чадвар, бололцоог бүрэн дүүрэн гаргаж чадаагүй юм. 2 өдрийн дараа ИСПН-ын Пардон шоу нэвтрүүлэгт оролцон сурвалжлагч Тони Корнхэйсер, Майкл Вилбон нарт ярилцлага өгөх үедээ зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм.

Карьерийн оргил мөч[засварлах]

  • Ван Эксел нь алдарт Бостон гарденд хамгийн сүүлд оноо авсан тоглогч юм. Бостон Лэйкерс хоёрын тоглолтод бүүзер шидэлтийг амжилттай гүйцэтгэж багаа ялалтад хүргэсэн.
  • 13 улирал НБАд өнгөрүүлэхдээ ашигтай дамжуулалт өгсөн шилдэг 15 тоглогчид 8 удаа шалгарсан.
  • Оны шилдэг шинэ тоглогчийн 2-р баг (1993-94онуудад)
  • 1995 оны плэй-оффын Дорнод конфеенцийн финалын Спарс багтай хийсэн 5 дахь тоглолтонд 2 чухал шидэлтийг амжилттай болгосон. Эхнийх нь тоглолтыг нэмэлт цагт оруулж, 2 дахь шидэлт нь багаа хожилд хүргэсэн.[2]
  • 1998 оны Бүх оддын тоглолтод багийнхаа 2 тоглогчтой цуг гурвуулаа оролцсон.
  • 2006 оны плэй-оффт, Спарстай хийсэн тоглолтонд сэлгээнээс оролцсон ч 1 тоглолтод дунджаар 18.9 оноо авсан.
  • НБА-гийн түүхэнд 3 онооны шидэлтийг 1,528 удаа амжилттай болгосноороо 7-д бичигддэг.
  • Лэйкерс багийн түүхэнд 3 онооны шидэлтийг 750 удаа амжилттай болгосноор 2-т ордог.

Эшлэл[засварлах]

Гадаад холбоос[засварлах]