Нилмар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нилмар
Nilmar Honorato da Silva.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Нилмар Онорату да Силва
Төрсөн огноо 1984 оны 7 сарын 14 (1984-07-14) (28 настай)
Төрсөн газар Бразил, Бандейрантис, Парана
Өндөр 1.80 m (5 ft 11 in)
Тоглодог байрлал Довтлогч
Клубийн мэдээлэл
Одоогийн клуб ИспаниВильярреал
Дугаар 7
Залуучуудын баг
1999–2001 БразилИнтернасьонал
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
2002–2004 БразилИнтернасьонал 0042 0(16)
2004–2006 ФранцЛион 0032 00(2)
2005–2006 БразилКоринтианс (зээллэг) 0021 00(7)
2006–2007 БразилКоринтианс 0011 00(1)
2007–2009 БразилИнтернасьонал 0035 0(19)
2009– ИспаниВильярреал 0039 0(16)
Үндэсний шигшээ
2004 БразилБразилын шигшээ баг (Олимпийн) 0007 00(0)
2003– БразилБразил 0021 00(8)
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 10 сарын 3.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог сүүлд шинэчилсэн: 2010 оны 7 сарын 2

Нилмар Онорату да Силва (порт. Nilmar Honorato da Silva, 1984 оны долоодугаар сарын 14-нд Бразилын Парана мужийн Бандейрантис хотод төрсөн) буюу Нилмар (порт. Nilmar) нь Бразилийн хөлбөмбөгчин бөгөөд одоо Испанийн Ла Лигийн Вильярреал тоглож буй.

Тэрээр Бразилын өсвөрийн Интернасьонал багаас 1999 онд хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд хөлбөмбөгийн ногоон талбайд довтлогчийн байрлалд өдгөөг хүртэл нутгийнхаа Интернасьонал, Коринтианс, Францын Лион зэрэг багуудад тоглосоор 2009 оны долоодугаар сарын 25-нд Испаний Вильярреал багт ирсэн юм.

Агуулга

Шигшээ баг[засварлах]

Нилмар Бразилын шигшээ баг дахь анхны гараагаа 2003 оны долоодугаар сарын 13-нд «Өмнөд Америкийн Алтан цомын» Мексикийн шигшээтэй хийсэн тоглолтонд хийж байв. Улмаар залуучуудын шигшээ багтаа гурван тоглолтонд оролцсоныхоо дараа 2004 оны 28 дахь удаагийн Зуны Олимпийн наадамд тоглосон байна. Шигшээ баг дахь анхны гоолоо Гайтигийн шигшээ багийн хаалганд 2004 оны наймдугаар сарын 18-нд оруулж, тухайн тоглолтонд Бразилчууд 6–0 харьцаагаар ялж байв.

Дөрвөн жилийн дараа буюу 2008 наймдугаар сарын 29-нд шигшээ багийн дасгалжуулагч Дунга Нилмарыг Рафэль Сябизийн орны тоглогчоор дуудаж, тэрээр 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын Чили, Боливын шигшээ багуудын эсрэг тоглолтуудад оролцсон байх юм. 2009 оны тавдугаар сарын 21-нд Өмнөд Африк улсад зохиогдсон Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг «Холбоодын цомын» тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнд багтаж[1], тэмцээнд түрүүлж байв.

2009 оны есдүгээр сарын 9-нд анхны «хэт-трикээ» Нилмар Чилигийн шигшээтэй хийсэн тоглолтонд оруулжээ.[2]Түүнчлэн 2009 оны арваннэгдүгээр сарын 14-нд Английн шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтонд хожлын цорын ганц гоолыг толгойгоороо мөргөж оруулсан юм. Нилмар Өмнөд Африкт зохион байгуулагдсан 2010 оны ДАШТ-д оролцох шигшээ багийн 23 тоглогчийн нэг болж сэлгээнд сууж байлаа.

Шагналууд[засварлах]

Интернасьонал

Лион

Коринтианс

Бразил

  • Өсвөрийн хөлбөмбөгийн ДАШТ: 2003
  • ФИФА Холбоодын цом: 2009

Хувийн

  • Сан Пауло мужийн лигийн Мэргэн бууч: 2006
  • «Өмнөд Америк тивийн цомын тэмцээний» Мэргэн бууч: 2008

Үзүүлэлтүүд[засварлах]

Клуб[засварлах]

2010 оны аравдугаар сарын 3-ны байдлаар

Баг Лиг Цом Лигийн цом Тив Бүгд
Улирал Баг Лиг Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Бразил Лиг Бразилын цом Лигийн цом Өмнөд Америк Бүгд
2002 Интернасьонал Бразилийн хөлбөмбөгийн лиг - - - - 0 0
2003 28 10 2 0 2 0 32 10
2004 14 6 3 2 1 0 18 8
Франц Лиг Францын цом Копа де ла Лиг Европ Бүгд
2004–05 Лион Францын хөлбөмбөгийн лиг 32 2[3] 0 0 1 0[4] 9 4 42 6
Бразил Лиг Бразилын цом Лигийн цом Өмнөд Америк Бүгд
2005 Коринтианс Бразилийн хөлбөмбөгийн лиг 21 7 0 0 0 0 21 7
2006 11 1 7 5 18 6
2007 0 0 2 0 2 0
Интернасьонал 2 0 0 0 2 0
2008 27 14[5] 4 0 7 4 38 18
2009 7 5 9 2 1 0[6] 17 7
Испани Лиг Копа дель Рэй Копа де ла Лига Европ Бүгд
2009–10 Вильярреал Ла Лиг 33 11 2 0 9 1 44 12
2010–11 6 5 - - 2 2 8 7
Бүгд Бразил 110 43 20 4 18 9 148 56
Франц 32 2 0 0 1 0 9 4 42 6
Испани 39 16 2 0 11 3 52 19
Нийт 180 61 23 4 1 0 38 16 242 81

Стэйт Лиг

Улирал Баг Лиг Гараа Гоол
2002 Интернасьонал Gaъcho ? 0
2003 ? 2[7]
2004 ? 5[8]
2006 Коринтианс Paulista ? 18[9]
2007 ? 0[10]
2008 Интернасьонал Gaъcho ? 1[11]
2009 16 13[12]

Олон улсын гоол[засварлах]

2010 оны долоодугаар сарын 2-ны байдлаар.[13][14][15][16]
Шигшээ баг Клуб Улирал Гараа Гоол
Бразил Интернасьонал 2003 4 0
Лион 2004–2005 1 1
Интернасьонал 2008 1 0
2009 2 1
Вильярреал 2009–2010 13 6
Бүгд 21 8

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Загвар:Вильярреал багийн бүрэлдэхүүн