Ниномия Казүхиро

Ниномия Казүхиро
Жүдо
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ниномия Казүхиро
Төрсөн огноо 1946 оны 11 сарын 28
Төрсөн газар Фүкүока, Фүкүока муж
 
Медалиуд
Зуны олимп
Алт Монреаль 1976 -93 кг
Дэлхийн АШТ
Алт Лозанна 1973 Үнэмлэхүй
Мөнгө Вена 1975 Үнэмлэхүй
Азийн АШТ
Алт Каошюнг 1970 +93 кг

Ниномия Казүхиро (Япон: 二宮 和弘, 1946 оны 11 сарын 28-нд төрсөн) нь 1976 оны Монреалийн олимпын жүдогийн хагас хүнд жингийн алтан медальт, Японы тамирчин юм. Фүкүока мужийн Фүкүока хотын уугуул. Жүдогийн 8 дантай.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Хаката ахлах сургуулийг дүүргээд жүдогоороо алдартай Тэнри Их Сургуульд элсэн орж, "Сэйги жүкү" дугуйланд Окано Исаогоор жүдогийн эрдэм заалгажээ. Сургуулиа төгсөөд Фүкүока мужийн цагдаагийн газрын жүдогийн клубийн удирдагчийн урилгаар 1972 оны 4 сараас тус цагдаагийн газарт ажилд оржээ. Мөн ондоо Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн байна.

1973 онд Швейцарын Лозанна хотноо болсон дэлхийн АШТ-д оролцож, үнэмлэхүй ангилалд алтан медаль хүртсэн бөгөөд 1974 онд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэжээ. 1976 оны Монреалийн олимпод тухайн үед Япончуудын амжилт муутай оролцдог байсан ангилалд гайхамшигтай амжилт үзүүлэн түрүүлжээ. 190 см өндөртэй тэрээр жин хасах гэж нэлээн зүдэрдэг байсан гэдэг.

Ниномия 1978 онд Каноо цомын 95 кг-ийн жинд үзүүрлээд зодог тайлжээ. Өдгөө Кюүшүгийн жүдогийн холбооны УЗ-ийн гишүүн, Фүкүока мужийн жүдогийн холбооны тэргүүн, Фүкүока мужийн цагдаагийн газрын жүдогийн клубийн удирдагчийн албан тушаалтай. Цагдаагийн газраас тэтгэвэртээ гараад 2007 оноос Баруун Японы Технологийн Их Сургуулийн жүдогийн клубийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Тэрээр нас чацуу, хамтдаа Фүкүокагийн цагдаагийн газарт ажилд орж, хамтдаа олимп, дэлхийн аварга болон, нэгэн зэрэг зодог тайлсан Сонода Исамүтай сайн найз юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]