Нирвана (хамтлаг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нирвана

Нирвана хамтлагийн гишүүд Крист Новоселич (зүүн гар талд), Курт Кобэйн нар 1992 оны МТВ Видео Мюзик Авардсын үеэр
Ерөнхий мэдээлэл
Гарал АНУ, Вашингтон Муж Улс, Абердин
Хөгжмийн урсгал Альтернатив рок, гранж
Хугацаа 1987–1994
Студи Саб Поп, DGC
Хамтардаг хөгжимчид Фесал Маттер, Фүү Файтерс
Вэбсайт hereisnirvana.com
Гишүүдийн нэрс
Курт Кобэйн
Крист Новоселич
Дэйв Грол
Өмнөх гишүүд
Аарон Баркхард
Чад Чэннинг
Дэйл Кровер
Жэсон Эвермэн
Дэйв Фостер
Дэн Питерс

Нирвана (англ. Nirvana) нь Курт Кобэйн (дуучин/гитарчин) болон Крист Новоселич (басс гитарчин) нарын анх 1987 онд Вашингтон мужийн Абердин гэдэг газар байгуулсан хамтлаг юм. Нирвана нь урт хугацааны бөмбөрчний эрэлд гаран анх 1990 онд Дэйв Гролыг хамтлагтаа элсүүлэн авчээ.

Түүх[засварлах]

Нирвана нь Сиэтлийн хөгжмийн орон зайд томоохон зай эзэлдэг бөгөөд тэдний анхны цомог болох "Bleach" нь 1989 онд Sub Pop студид хийгдсэн. Тэд "Nevermind" цомогт багтах "Smells Like teen spirit" дуугаараа бодож байгаагүй амжилтаа олсон. Удалгүй тэд альтернатив рокийн салбар гранж урсгалаар тоглох хөгжүүлсэн. Удалгүй Нирвана хамтлаг нэр алдарт гаран хэвлэл мэдээлэлийн төвд байх болсон. Үүнд Курт Кобэйн дургүйцэж байсан ба үүнийгээ In Utero цомогтоо илэрхийлсэн байдаг. Нирвана хамтлаг нь 1994 онд Курт Кобэйний үхлээс болж тарсан. 2002 онд тэдний хамгийн сүүлийн бичүүлсэн дуу болох "You know your right" нь гарж ирэн дэлхий нийтэд хит болж байсан. Тэд дан Амеркид 25 саяас илүү цомог зарж чадсан ба дэлхий нийтэд 50 сая-аас илүү цомог зарж чадсан.