Номхон Далай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Дэлхийн далайнууд
Номхон далай

Номхон далай (Латин хэл: Mare Pacificum, "номхон тэнгис"), нь Дэлхийн хамгийн том далай юм. Уг далайн нэрийг Португалийн далайчин, судлаач Фердинанд Магеллан өгсөн байна. Номхон далай нь хойд талаараа Хойд мөсөн далай, өмнөд талаараа Антарктид, баруун талаараа Ази, Австрали, зүүн талаараа Америк тивээр хүрээлэгдэнэ. 169.2 сая хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн усан гадаргуугийн 46%, нийт гадаргуугийн 32%-ийг эзлэнэ[1]. Экваторийн дагуу Хойд Номхон далай, Өмнөд Номхон далай гэж хуваагдана. Марианы хотгор хамгийн гүн цэг нь бөгөөд 10,911 метр болно[2].

Агуулга

[Засварлах] Тойм

Номхон далай дээр нар жаргаж буй байдал (Олон улсын сансрын станцаас авсан зураг).

Номхон далай нь Дэлхийн нийт гадаргуугийн 1/3-ийг буюу 179.7 сая кв.км талбай эзлэнэ. Энэ нь Дэлхийн бүх хуурай газраас илүү гардаг байна. Хойноос урагш 15,500 км, баруунаас зүүн тийш 19,800 км өргөн болно. Хамгийн гүн цэг нь Марианы хотгор, 10,911 м гүн. Далайн дундаж гүн 4,280 метр байдаг байна[1].

Номхон далайд нийтдээ 25,000 аралтай. Энэ нь Дэлхийн бусад бүх далайн арлуудаас тооны хувьд илүү гарна. УГ арлуудын ихэнхи нь экватороос өмнө зүгт байрлана.

Номхон далайн хэмжээ плитийн хөдөлгөөнөөс хамааран жилд 2-3 см-ээр буюу ойролцоогоор 0.5 км.кв-р багасаж байгаа ба Атлантын далайн хэмжээ эсрэгээр нэмэгдэж байгаа болно.

Номхон далайн баруун эргийн зөв биш хэлбэрээс үүдэн олон тооны тэнгисүүд байрлах үүнд: Селебесийн тэнгис, Шүрэн тэнгис, Зүүн Хятадын тэнгис, Филиппинийн тэнгис, Япон тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Сулу тэнгис, Тасманы тэнгис, Шар тэнгис зэрэг багтана. Номхон далай нь Малаккийн хоолойгоор Энэтхэгийн далайтай, Магелланы хоолойгоор Атлантын далайтай, Берингийн хоолойгоор Хойд мөсөн далайтай холбогдоно.

Номхон далайг 180-р голдчийн дагуу Баруун ба Зүүн Номхон далай гэж хуваана. Баруун Номхон далай нь Дэлхийн бөмбөрцөгийн зүүн хэсэгт буюу Ази тивийн орчим, харин Зүүн Номхон далай нь Америк тивийн орчим, Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст байрлана.

[Засварлах] Усны шинж чанар

Далайн шуурга, Калифорни.

Усны хэм нь өргөргийн дагуу өөрчлөгдөх бөгөөд экватор орчимд 25-30 °C, Хойд, болон Өмнөд мөсөн далай орчимд зарим хэсэгтээ хөлдүү байна. Давсжилт нь мөн өргөргийн дагуу өөрчлөгдөнө. Экватор орчимын ус нь дунд өргөргийн усыг бодвол бага давсжилттай байна. Учир нь экватор орчимд их хэмжээний хур тунадас унадаг байна. Туйл орчимд давсжилт мөн бага байдаг нь ууршилт бага явагддагтай холбоотой. Номхон далайн ус нь Атлантын далайгаас илүү дулаан байна.

Бөмбөрцгийн хойд хагаст Номхон далайн урсгал цагийн зүүний дагуу, өмнөд хагаст цагийн зүүний эсрэг байна.


[Засварлах] Мөн үзэх

[Засварлах] Ишлэл

  1. 1.0 1.1 "Pacific Ocean". Britannica Concise. 2006. Chicago: Encyclopædia Britannica, Inc.
  2. Japan Atlas: Japan Marine Science and Technology Center. 2007-07-04-д авсан.


[Засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр