Ноолуур

Ноолууран ороолт

Ноолуур нь зарим амьтны зөөлөн унгарил үс юм. Гол төлөв энэ үгийг ямааны үсийг нэрлэхэд хэрэглэдэг.

Онцлог[засварлах | кодоор засварлах]

Ноолуур нь нарийн ширхэгтэй, нягт ихтэй боловч хөнгөн, дулаан алдадгүй чанартай, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.

Байгалийн өнгө нь цагаан, саарал, бор байдаг.

Ноолуурын чанарыг түүний нарийн чанар, цагаан өнгө, уртаар нь шинжинэ. Нарийн байх тусмаа зөөлөн болдог. Цагаан ноолуур нь цайруулах шаардлагагүй тул бага гэмтдэгээс гадна, өнгө сайн ордог байна.

Үйлдвэрлэл[засварлах | кодоор засварлах]

Ноолуурын ямаа нь эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг тул бүдүүн ширхэгтэй ноосоор бүрхэгдсэн байх бөгөөд түүний дотор талаар зөөлөн, нарийн үс байдаг. Хавар болж дулаарах үед тэрхүү үсийг тусгай самаар самнаж авдаг нь ноолуур юм. Нэг ямаанаас 150-300 грамм л ноолуур гардаг байна. Мөн эрлийз үүлдрийн ямаанаас 1 кг хүртэл ноолуур гарах нь бий. Иймээс ноолуурын үйлдвэрлэл хязгаарлагдмал, өртөг өндөртэй тул үнэтэй бүтээгдэхүүн болно.

Ноолуурын ямаа нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын баруун хойд хэсэг, Дундад Ази, Балбын Гималай орчмын бүс, Ираны уулархаг нутгаар тархсан байдаг.

Боловсруулаагүй ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд Монгол улс тэргүүлдэг бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 15 мянга орчим тонн гэж үздэг. Дараа нь Хятад 10.000 гаруй тонн, түүнчлэн Энэтхэг, Пакистан, Иран, Афганистан, Турк, Дундад Азийн орнууд орно. Дэлхийн хэмжээнд ноолуурын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 25,000 тонн байдаг.

Боловсруулаагүй ноолуураас тослог, хаг хог, технологт тохирохгүй хялгас зэргийг ялгаснаар ноолууран бүтээгдэхүүн хийхэд бэлэн болно. Боловсруулсан ноолуурын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 15,000 тонн болно.

Хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Ноолуурыг будаж, ноолууран утас болгосны дараа цамц, ороолт, малгай, бээлий, оймс, цув, хантааз, дотуур хувцас, унтлагын хувцас, алчуур, хөнжил зэргийг хийнэ. Хонины ноос, нийлэг утас зэрэгтэй хольж ашиглах тохиолдол бий.

Монголын ноос ноолуурын үйлдвэрлэгчид[засварлах | кодоор засварлах]

Говь

Гоёл кашмер

Эвсэг кашмер

Мөнгөн кашмер

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]