Jump to content

Ньютоны хуулиуд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1687 онд латин хэлээр хэвлэгдсэн Математик зарчмууд бүтээл дэх Ньютоны 1, 2-р хуулийг тайлбарласан хуудас.


Хөдөлгөөний тухай Ньютоны хуулиуд гэж сонгодог механикийн үндэс болдог, физикийн 3 хуулийг хэлнэ. Аливаа биед тодорхой хүчээр үйлчлэхэд тухайн биеийн үүсгэх хөдөлгөөнийг тайлбарладаг. Анх Исаак Ньютон 1687 оны 7 сарын 5-нд хэвлүүлсэн Байгалийн филосософийн математик зарчмууд бүтээлдээ эдгээр хуулиа тайлбарлажээ[1].

Нэгдүгээр хууль

[засварлах | кодоор засварлах]

Аливаа биед гадны хүч үйлчлэхгүй бол тайван байсан бие тайван хэвээрээ, хөдөлгөөнд байсан бие хөдөлгөөнд хэвээр үлдэнэ. Ньютоны 1-р хууль битүү системд хүчинтэй. Ямар ч хүч байхгүй системийг битүү систем гэнэ.

Хоёрдугаар хууль

[засварлах | кодоор засварлах]

Ньютоны хоёрдахь хууль бол материаллаг цэгт үйлчлэх хүч ба энэ цэгийн хурдатгалын хоорондын хамаарлыг тодорхойлсон хөдөлгөөний дифференциал хууль юм.

m масстай биед F хүчээр үйлчлэхэд a хурдатгалыг олж авдаг. (Хүч хурдатгал 2 нэг чиглэлтэй)

Гуравдугаар хууль

[засварлах | кодоор засварлах]

Аливаа бие хоёр дахь биед F хүчээр үйлчлэхэд хоёр дахь бие нь эхний биед -F хүчээр үйлчилнэ. F ба -F нь ижил хэмжээтэй бөгөөд эсрэг чиглэлтэй.

  1. See the Principia on line at Andrew Motte Translation