Нүүрстөрөгчийн нано хоолой

Нүүрстөрөгчийн нано хоолой (Англи: Carbon Nanotube, CNT) нь цилиндр хэлбэртэй бөгөөд хексагон дүрс үүсгэн холбогдсон нүүрстөрөгчийн атомуудын 1 буюу хэд хэдэн давхарга (графин) юм.

Ангилал[засварлах | кодоор засварлах]

CNT-үүд нь урт, давхаргын тоо, диаметр зэргээрээ хоорондоо ялгагддаг бөгөөд ихэвчлэн 1-50 нм-ийн диаметртэй, хэдхэн микроны урттай байна. Хоорондын ялгааг нь үндэслэн CNT-г дотор нь хэд хэд ангилдаг.

Нэг ханат нүүрстөрөгчийн нано хоолой (SWNT)[засварлах | кодоор засварлах]

Ихэнх SWNT-нүүд 1 орчим нм-ийн диаметртэй байдаг бөгөөд графины давхаргыг хексагон дүрстэй ямар өнцөг үүсгэн хуйлснаас нь болж 3 ангилна.

  • Zigzag
  • Armchair
  • Chiral

Олон ханат нүүрстөрөгчийн нано хоолой (MWNT)[засварлах | кодоор засварлах]

MWNT-нүүд нь бие биеийнхээ дотор талд байрласан хэд хэдэн графины давхаргаас бүтэх бөгөөд үзүүлэх шинж чанарын хувьд SWNT-тэй төстэй боловч түүнийг бодвол илүү бат бөх. CNT нь маш бат бөх, өөрийн гэсэн сунамтгай шинж чанарыг агуулдаг бөгөөд даралтыг тэсвэрлэхдээ муу. Цахилгаан дамжуулах шинж чанарын хувьд хамгийн сайн гэгддэг зэснээс 1000 дахин илүү дамжуулдаг ба дулаан дамжуулалтын хувьд тусгаарлагч ч дамжуулагч ч болдог.

Нүүрстөрөгчийн нано хоолой гарган авах арга[засварлах | кодоор засварлах]

CNT-г дараах 5 аргаар гарган авч болно.

  1. Arc Discharge
  2. Laser Ablation
  3. Chemical Vapor Deposition (CVD)
  4. Super-Growth CVD
  5. Natural, incidental, and controlled flame environments

Хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Одоогийн байдлаар Easton-Bell Sports, Inc ба Zyvex Performance Materials хамтран унадаг дугуйн хэсгүүдийг (суудал, жолоо...) үйлдвэрлэхэд, мөн Zyvex Performance Materials нь үзүүлэн маягаар 54 инчийн усан завийг бүтээхэд тус тус CNT-г ашиглаж байна. Нанотехнологийн салбарт CNT-ийн хор хөнөөл ихээхэн анхаарал татаад байгаа бөгөөд энэ төрлийн судалгаа шинжилгээнүүд дөнгөж л анхан шатандаа явж байна. Гэвч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд CNT нь тодорхой нөхцөлд амьд организмын эсийн мембраныг нэвтлэн орж маш их хор хөнөөл учруулдаг болох нь тогтоогдоод байгаа.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Нүүрстөрөгчийн нано хоолой – Викимедиа дуу дүрсний сан