Нөмрөг сум
Нөмрөг нь Завхан аймгийн сум юм.
[засварлах] Газарзүй
Нөмрөг сум нь байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой, хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг юм. Аймгийн төвөөс 152 км-ын зайд оршино. Тухайн сумын нийт талбай 3277 ам/км. Мөн 2007 байдлаар оны 2087 хүн ам оршин сууж байна.
- Нуур
- Тэлмэн нуур - гүнээрээ Монголд эхний 5-д ордог.
- Холбоо нуур,
- Тахилт нуур,
- Хунт нуур,
- Цэцэг нуур,
- Ялаат нуур ,
- Цагаан нуур ,
- Бүст нуур,
- Өмхий нуур,
- Тагийн нуур
- Гол
- Хоолойн гол ,
- Ангиртийн гол,
- Ар болон Өвөр Шивэртэй
- Эмийн зориулалтай рашаанууд
- Байнзүрхийн рашаан - Энд Баянзүрхийн рашаан амралт бөгөөд уг газар 5 цулын рашаан, нүд, чих, хамар, хоолойн рашаантай
- Үстийн рашаан - 5 цул болон ходоодны хүчил ихтэй хүмүүс уувал нэн тустай
- Бургасний рашаан
- Уулс
- Нөмрөг Хөдрөгийн нуруу
- Их бага Баянзүрх
- Их бага Хайрхан
[засварлах] Алдартай хүмүүс
- Жалханз хутагт С.Дамдинбазар
- Дилав хутагт Б.Жамсранжав
- Арь гэгээн Дамдинчогдан
- Түмэн-Өлзий - Соёлын гавъяат зүтгэлтэн
[засварлах] Түүх
Нөмрөг сум анх 1923 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд. Үүнээс хойш сум байр сэлгэж өдгөө Нөмрөг Хөдрөгийн нурууны өвөрт байрлах болсон юм. Мөн тус сумын сургууль 1928 онд байгуулагдсан гэж үзэж байсан боловч сүүлд архиваас нягтласны үндсэн дээр 1924 онд байгуулагдсан ба Монгол улсын ууган сургуулиудын нэг юм. Нөмрөг сумын сургууль нь тойргийн сумдыг хамарсан том сургууль байсан төдийгүй 70-80 аад оны сүүл үе хүртэл Түдэвтэй, Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан сумын хүүхдүүд ихэвчлэн энэ сургуулийг төгсдөг байжээ. Харин орчин үеийн нэршил нь Жалханз хутагт С.Дамдинбазарын нэрэмжит Завхан аймгийн Нөмрөг сумын 11 жилийн бүрэн дунд сургууль юм.
| Завхан аймгийн 23 сум | |
|---|---|
| Алдархаан · Асгат · Баянтэс · Баянхайрхан · Дөрвөлжин · Завханмандал · Идэр · Их-Уул · Нөмрөг · Отгон · Сантмаргац · Сонгино · Тосонцэнгэл · Түдэвтэй · Тэлмэн · Тэс · Ургамал · Цагаанхайрхан · Цагаанчулуут · Цэцэн-Уул · Шилүүстэй · Эрдэнэхайрхан · Яруу Аймгийн төв: Улиастай |
|