ОПЕК

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
ОПЕК-ийн гишүүн орнууд

██ Одоогийн гишүүн орнууд

██ Гишүүн байсан орнууд

ОПЕК буюу "Газрын тос экспортлогч орнуудын холбоо" (англи:OPEC - Organization of Petroleum Exporting Countries) нь Алжир, Ангол, Индонез, Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигери, Катар, Саудын Араб, АНЭУ, Венесуэл, Эквадор зэрэг орнуудаас бүрдсэн холбоо юм[1][2]. ОПЕК-ийн төв нь Австрийн Вена хотод байрлана.

Уг холбооны гол зорилго нь гишүүн орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнийг тогтвортой байлгах, газрын тосны нийлүүлэлтийг тасралтгүй, тогтвортой байлгах, газрын тос экпортлогч орнуудыг газрын тосноос олох орлогыг боломжийн төвшинд байлгах зэрэг юм[3].

ОПЕК-ийн гишүүн орнуудад Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 2/3 нь ноогдох ба 2008 оны 3 сарын байдлаар Дэлхийн газрын тосны олборлолтын 35.6%-ийг үйлдвэрлэж байна. Дараагийн томоoхон олборлогчид бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд (23.8%), Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд (14.8%) юм[4].

[Засварлах] Мөн үзэх


[Засварлах] Ишлэл

[Засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд