Озоны давхарга
Озоны давхарга гэдэг нь дэлхийн агаар мандал дахь озон (O3)-ы өндөр агууламж бүхий хэсэг юм. Тус давхарга нь дэлхий дээрх амьд биетүүдэд хор хохирол учруулах чадвар бүхий, нарны хэт ягаан туяаны 93 - 99 хувийг шингээж, дэлхий уруу нэвтрүүлдэггүй. Дэлхий дээрх нийт озоны 91-ээс илүү хувь нь тус давхаргад байдаг. Ерөнхийдөө озоны давхарга нь байршил, дэлхийн улирлын байдлаас шалтгаалж зузаан нь өөрчлөгдөж байдаг бөгөөд стратосферийн доод хэсэгт, 10 - 50 км-ийн өндөрт байрлана. Озоны давхаргыг Францын эрдэмтэн Чарльз Фабри, Анри Буйссон нар 1913 онд илрүүлжээ. Энгийн спектрофотометр (Добсонметр)-ийг бий болгосон, Британийн цаг уурч Г.М.Б.Добсон стратосфер дахь озоны хэмжээг газар дээрээс хэмжиж чадсан бөгөөд озоны давхаргын дэлгэрэнгүй шинж чанаруудыг судалсан юм. Добсон 1928 - 1958 онд озоны хяналтын станцуудын дэлхий нийтийн сүлжээг бий болгосон нь одоо хүртэл ажиллаж байна. Түүний гавъяаг үнэлж, агаар мандал дахь озоны агууламжийг хэмжих нэгжийг Добсоны нэгж гэж нэрлэжээ.
[засварлах] Гадны холбоос
| Commons: Озоны давхарга - зураг, дуу, бусад юмс |