Оймс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Оймс

Оймс гэдэг нь хөлийн тавхайг бүрхэх зориулалттай, уут хэлбэртэй, даавуу зэргээр хийсэн хувцас юм.

[Засварлах] Ерөнхий ойлголт

Оймс нь гутал ба нүцгэн хөл хоёрын хоорондох зөөлрүүлэгч болохын зэрэгцээ хөлийг дулаан байлгах, хөлсийг шингээн, хатаахаас гадна хөлийн арьсыг хамгаалах үүрэгтэй.

Оймсны урт нь шагай хүртэл бүрхэхээс авахуулаад өвдөгнөөс дээш хэсэг хүртэл бүрхэх зэрэг янз бүр байдаг.

Ерөнхийдөө хөлийн 5 хурууг бүхэлд нь нэг салаанд багтаадаг ч 5 хуруутай оймс бас бий.

Хөвөн, ноос, нейлон зэрэг материалаар хийгддэг.

[Засварлах] Оймс ба соёл

  • Зул сарын баяр: Христосын шашны баяр болох зул сарын баяраар оймсонд бэлэг хийж өгдөг.
  • Бизнесмэнүүд бараан өнгийн оймс өмсөх ёстой гэсэн бичигдээгүй хууль бий.

[Засварлах] Мөн үзэх

Commons
Commons: Socks - зураг, медиа материалууд


Хувийн хэрэгсэлүүд