Ойн суусар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ойн суусар
Martes martes crop.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрынхан
Төрөл: Суусар, Martes
Зүйл: M. martes
Латин нэр
Martes martes
(Карл Линней, 1758)
Амьдрах бүс
Амьдрах бүс

Ойн суусар (Martes martes), нь Хойд Европоос гаралтай нэг зүйл суусар юм.

Гадаад төрх[засварлах]

Энэ амьтан нь гэрийн муурны чинээ биетэй. Биеийн урт 53 см, өтгөн саглагар сүүл нь 25 см, эрэгчин нь үл ялиг биеэр том байна. Биеийн жин дундажаар 1.5 кг юм. Арьс үс нь цайвараас хар бор зүстэй байх ба өвлийн улиралд урт сортой торгомсог байна. Хоолойн хэсгийн үс нь шаргал, шар өнгөтэй.

Ойн суусар мод ихтэй газар нутаглана. Модны хонгил нүхэнд үүрээ засдаг. Модонд авирахдаа чадамгай ба шөнийн цагаар болон үүрээр илүү идэвхтэй юм. Гол идэш тэжээл нь жижиг хөхтөн, шувуу, шавьж хорхой, мэлхий, үхсэн амьтны сэг зэрэг юм. Мөн жимс, өндөг, самар, зөгийн балаар хооллох явдал бий.

Энэхүү суусар тэжээмэл байдалд 18 хүртэл насалсан байна. Зэрлэг тохиолдолд голдуу 9-10 жил амьдардаг. 2-3 настайдаа үржилд орох нас гүйцдэг. Дөнгөж төрсөн зулзага 30 гр жинтэй байх аж.

Гадаад холбоос[засварлах]

Галлерей[засварлах]

Викизүйлд Martes martes-тай холбоотой мэдээлэл байна.
Commons
Викимедиа дуу дүрсний сан: Martes martes