Ойрд–Халимаг аялгуу бичиг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өрнөд аялгуу
Орчин цагийн Монгол хэлний өрнөд аялгуу
Газар орон Хятад улсын Шиньжян орон, Хөхнуур муж, Өвөр Монгол орон; Орос улсын Халимаг орон; Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгий, Улаанбаатар зэрэг аймаг нийслэл; Хиргис улс; АНУ ..
Эзэмнэгч 400,000 хүн (багцаа)
Хэлтэн Ойрд ястан (Халимаг багтсан)
Төрөл зүй
Онцлох аялгуу
Төлөөлөх өрнөд аялгуу:
1. Шиньжянгийн ойрдын аялгуу
2. Ижлийн ойрдын аялгуу
Төв өрнөдийн завсрын аялгуу:
3. Ховд, Увсын ойрдын аялгуу
4. Хөхнуур, Алшааны ойрдын аялгуу
Бичиг үсэг 1. Халимаг кирил үсэг (1941–өнөө)
2. Тод монгол үсэг (1648–өнөө)
3. Монгол кирил үсэг (1941–өнөө)
4. Худам монгол үсэг (1204–өнөө)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэг «Монгол»Монгол Монгол (МУ)
Хоёрын нэг «Халимаг» → Бүгд Найрамдах Халимаг Улс Халимаг (БНХалУ)
«Монгол»Өвөр Монгол (ӨМӨЗО)
Тохируулагч Монгол хэл өгүүллийн хэсгийг үзэх
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-2 xal
ISO 639-3 xal
Oirat-map-ru.png
Ойрд аялгуунууд гэсэн Орос хэлээрх газрын зураг

Халимаг аялгуу (халимаг кириллээр Хальмг келн гэж бичигддэг) — Оросын Холбооны Улсын холбооны нэгж болох Бүгд Найрамдах Халимаг Улсад оршин сууж буй Халимагуудын хэлэлцэх Монгол хэлний аялгуу юм. Халимаг аялгуу бол Монгол Улсын болон БНХАУ-ын Ойрдын хэлэлцэх Ойрд аялгуутай үгсийн сангийн бүтцээр ялгарахаас бусдаар бол адил юм.

Үнэндээ Орос дахь Ойрдын тасархай хэсэг Дөрвөд, Торгуудыг Оросоор "калмык" (Монголоор "Халимаг") гэж нэрлэдэг болсноос хэл яриаг нь Ойрдоос салгаж тусад нь "Халимаг хэл" гэж үздэг Орос болон Европ зүгийн угсаатны онцлогоос илүүтэй газар зүйн суурьшлаар ангилах хэл шинжлэлийн хэв маяг байдаг. Харин Монголын хэл шинжлэлчид Халимаг нь Ойрд аялгууны нэг салаа гэж үздэг бол Хятадын хэл шинжлэлчид ямартаа ч Хятад болон Монгол дахь Ойрдын хэлж ярих нь Монгол хэлний аялгуу мөн гэж өөрийн улсын бодлогод тохируулан ангилдаг аж.

Бичиг үсэг[засварлах]

Халимагууд 1607 оноос Ойрдын нутгаас баруунш нүүсэн. Тухайн үед Ойрд Монгол (худам) үсгээр бичдэг байлаа. 1648 онд Зүүнгарт сууж асан Ойрдын Зая Бандид Намхайжамц (Огторгуйндалай) худам үсгийн хоёр авиаг нэг хэлбэрээр тэмдэглэдэг а,э, о,у, ө,ү гэх мэтийн ялгагдах авиа бүрийг тус бүр нэг үсэг болгон сайжруулж Тод үсэг хэмээн нэрийдсэн юм. Ижил мөрний Ойрд Тод Монгол үсгийг 1660-аад оноос хэрэглэх болсноос хойш Халимагууд 1924 он хүртэл тод бичигтэй явсан. 1924-1930 оны хооронд Кирилл, 1930-1938 оны хооронд Латин үсэгт шилжиж үзээд 1938 оноос кирилл үсгийн бичигтэй болоод өнөөг хүрлээ. Халимагийн кирилл бичигт үгийн эхний үеэс хойших балархай эгшиг гээгдэх гэх мэт үгийн дуудлагыг яг тэмдэглэх дүрэм барьснаас тод бичгийн болоод монгол хэлтэй холбогдох уламжлалт хэв зохис нь нэлээд алдагджээ. awdsfsadfsafsadfa sdf

Кирилл цагаан толгой[засварлах]

Өнөөгийн Халимаг цагаан толгойд 38 үсэг байна. Энэхүү кирилл үсгүүдийг Монголынхтой харьцуулан доор харууллаа.

Халимаг кирилл үсэг Харгалзах олон улсын авиа зүйн үсэг Монгол кирилл үсэг Халимаг кирилл үсэг Харгалзах олон улсын авиа зүйн үсэг Монгол кирилл үсэг
Аа a a Оо ɔ o
Әә æ а Өө o ө
Бб p, pʲ б Пп (, pʲʰ) п
Вв w, wʲ в Рр r, rʲ р
Гг ɡ, ɡʲ, ɢ г Сс s с
Һһ h г (зөөлөн) Тт , tʲʰ т
Дд t, tʲ д Уу ʊ у
Ее je е Үү u ү
Ёё ё Фф (f) ф
Жж ж Хх x, xʲ х
Җҗ ж Цц tsʰ ц
Зз ts з Чч tʃʰ ч
Ии i и Шш ʃ ш
Йй j й Щщ (stʃ) щ
Кк (k, kʲ) к Ыы i ы
Лл ɮ, ɮʲ л Ьь ʲ ь
Мм m, mʲ м Ээ e э
Нн n, nʲ н Юю ю
Ңң ŋ н (нг) Яя ja я

Нэмэр[засварлах]

Эшлэл[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Wikipedia
Википедиа: Ойрд–Халимаг аялгуу бичигээр