Ойрхи Дорнод

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өнөөгийн Ойрхи Дорнодын улс төрийн газрын зураг

Ойрхи Дорнод (англ. Middle East) гэдэг нь Өрнөдийн хэлээрх Африк болон Азийн Европ тивд ойр орших хэсгийг хамтатган бүсчилсэн уламжлалт нэршил юм. "Ойрхи Дорнод гэсэн нэр нь 1900-гаад оны үеэс Британид өргөнөөр хэрэглэгдэж ирсэн бөгөөд Баруун Ази болон Хойд Африкийн орнуудын хэсгүүдийг оролцуулдаг.

Ойрхи Дорнод нь өөрийн түүхийн явцад дэлхийн үйл явдлуудын төв байжээ. Энэ бүст Христос, Ислам, Иудизм гэсэн дэлхийн 3 том шашин үүссэн байна. Ойрхи Дорнод нь халуун, чийг багатай уур амьсгалтай бөгөөд цөөн тооны газруудад л гол урсаж хөдөө аж ахуй эрхэлж болдог. Персийн буланг хүрээлж оршдог олон орнууд газрын тосоор баялаг. Өнөө үед Ойрхи Дорнод нь стратеги, эдийн засаг, улс төр, соёл урлаг, шашны хувьд эмзэг, тогтворгүй бүс болоод байна.

Газарзүй[засварлах]

Ойрхи Дорнод нь нарийн тодорхойлсон хил хязгаар байдаггүй бөгөөд орчин үед энэ бүс нутагт: Бахрейн, Египт, Иран, Ирак, Израйль, Йордан, Кувейт, Ливан, Оман, Палестины нутаг, Катар, Саудын Араб, Сири, Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ), Йемен гэсэн улсууд багтана. Олон улсын хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр сүүлийн үед Азитай холбоогүй жишээлбэл Ливи, Тунис, Алжир зэрэг орнуудыг Хойд Африкийнх хэмээн хаяглах болсон.

Ерөнхийдөө Ойрхи Дорнод нь газар нутгийн хувьд хуурай, хагас хуурай, ногоон, өргөн уудам тал мөн цөл газраас бүрдэнэ. Ойрхи Дорнодын ихэнхи газар нутагт усны хомсдол нь том асуудал бөгөөд үүний зэрэгцээгээр хүн амын огцом өсөлт, давсжилт болон байгалийн бохирдол нь усны нөөцөд аюул учруулж байна. Нил, Ефрат зэрэг үндсэн чухал голууд хөдөө аж ахуй ба газрыг усжуулах гол эх үүсвэр болдог байна.

Угсаатан[засварлах]

Ойрхи Дорнод нь маш олон үндэстэн, угсаатны өлгий нутаг билээ. Жишээлбэл Араб, Турк, Перс, Еврей, Армен, Гүрж, Египт, Ассир, Туркмен зэрэг олон угсаатан уг бүс нутагт оршдог.

Шашин шүтлэг[засварлах]

Шашин шүтлэгийн хувьд маш олон талын шашин байдаг бөгөөд ихэнх нь энэ бүс нутагт үүсч хөгжсөн байдаг. Лалын шашны маш олон хэлбэрүүд Ойрхи Дорнодоор хамгийн өргөн тархсан байдаг. Гэвч бусад шүтлэгүүд энд бас чухал үүрэг гүйцэтгэнэ, жишээлбэл Иүдаизм (еврей шашин), Христ зэрэг юм.

Хэл[засварлах]

Ойрхи Дорнод дахь хэлний бүлгүүд маш олон төрлөөс бүрддэг. Индо-Европ, Афро-Ази, мөн Алтайн хэлний бүлгүүд багтана. Араб болон Перс хэлний олон төрөл нь энэ бүс нутагт хамгийн өргөн хэрэглэгддэг хэл юм. Арабын орнуудад Араб хэл нь илүү зонхилно. Энэ бүс нутагт хэрэглэгддэг бусад хэл гэвэл Армен, Сийр хэл, Азери, Берберийн хэл, Гүрж хэл, Турк хэл болон Түрэг хэлний аймаг зэрэг таш олон хэл багтана.

Англи хэл нь Египт, Иордан, Израйль, Ирак, Кувейт орнуудын дундад ба дээд давхаргын хүмүүсийн дунд хэрэглэгддэг.

Эдийн засаг[засварлах]

Ойрхи Дорнодын орнуудын эдийн засаг нь нэн ядуугаас туйлын чинээлэг хүртэл тогтоно. АНУ-ын ТТГ-ийн Дэлхийн Баримтын Дэвтэрт 2007 оны байдлаар Ойрхи Дорнод дахь бүх үндэстэнүүд хөгжилийн нааштай чиг хандлагатай байгаа гэжээ. Ойрхи Дорнод дахь нэг хүнд ноогдох дундаж орлогоороо тэргүүлдэг 3 орон нь АНЭУ – 49,700 ам. доллар, Катар – 29,800 ам. доллар, Кувейт – 23,100 ам. доллар. Харин энэ үзүүлэлтээрээ хамгийн доор ордог 3 орон нь : Афганистан – 800 ам. доллар, Йемен – 1000 ам. доллар, Ирак – 1900 ам. доллар зэрэг орнууд байгаа юм.

Ойрхи Дорнодын улс үндэстнүүдийн эдийн засаг өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь Саудын Араб, АНЭУ, Кувейт зэрэг улсын эдийн засаг экспортын газрын тос, түүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүд дээр хүчтэй тулгуурлаж байхад бусад Турк, Египтийн зэрэг орны эдийн засаг олон талын үндэс суурьтай байдаг. Ойрхи Дорнод дахь эдийн засгийн салбаруудыг дурьдвал газрын тос түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, хөвөн даавуу, үхэр мал, сүү сүүн бүтээгдэхүүнүүд, нэхмэл, савхи арьс шир, мэс заслын багаж, хамгаалалтын хэрэгсэл (буу, сум, танк, байлдааны онгоц, пуужин) гэх мэт. Мөн АНЭУ болон Бахрейнд банк нь эдийн засгийн маш чухал сектор болж өгдөг.

Турк, Египтээс бусад оронд нутгийн хуучинсаг шинж чанар, болон зарим бүст улс төрийн үймээнээс болоод аялал жуулчлалын хөгжил их сул байдаг байна. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд АНЭУ, Бахрейн, Йордан зэрэг орны аялал жуулчлалын бодлого, нөхцөл боломж дээшилсэнтэй холбогдон эдгээр орнуудад жуулчдын ирэх тоо өссөөр байгаа юм.

Нэмэр[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Middle East.