Ойрхи дорнод
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Ойрхи дорнод гэдэг нь Африк-Евроази тивийн улс төрийн болон түүхийн өндөр ач холбогдолтой, яг тодорхой хил хязгааргүй бүс нутаг юм. Ойрхи Дорнод хэмээх нэрийг анх 1900 оны үед Британичууд дэлгэрүүлж байсан ба маш бүдэг бадаг утгатай хэмээн ихэд шүүмжлэгдэж байжээ. Уламжлал ёсоор бол Ойрхи Дорнод нь Баруун Умард Ази, Хойд Африкийн зарим нутаг, улс, бүс нутгийг хамардаг.
Агуулга |
[Засварлах] Газар Зүй
Ойрхи Дорнод нь нарийн тодорхойлсон хил хязгаар байдаггүй бөгөөд орчин үед энэ бүс нутагт: Бахрейн, Египт, Иран, Ирак, Израель, Иордань, Кувьет, Левань, Оман, Палестиний нутаг, Катар, Сауди Араб, Сири, Турк, Арабын нэгдсэн Эмират улс (АНЭУ), Иемен гэсэн улсууд багтана. Олон улсын хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр сүүлийн үед Азитай холбоогүй жишээлбэл Ливи, Тунис, Алжир зэрэг орнуудыг Хойд Африкийнх хэмээн хаяглах болсон.
Ерөнхийдөө Ойрхи Дорнод нь газар нутгийн хувьд хуурай, хагас хуурай, ногоон, өргөн уудам тал мөн цөл газраас бүрдэнэ. Ойрхи Дорнодын ихэнхи газар нутагт усны хомсдол нь том асуудал бөгөөд үүний зэрэгцээгээр хүн амын огцом өсөлт, давсжилт болон байгалийн бохирдол нь усны нөөцөд аюул учруулж байна. Нил, Ефрат зэрэг үндсэн чухал голууд хөдөө аж ахуй ба газрыг усжуулах гол эх үүсвэр болдог байна.
[Засварлах] Угсаатан
Ойрхи Дорнод нь маш олон үндэстэн, угсаатны өлгий нуаг билээ. Жишээлбэл Араб, Турк, Перс, Еврей, Армен, Гүрж, Египт, Ассир, Туркмен зэрэг олон угсаатан уг бүс нутагт оршдог.
[Засварлах] Шашин шүтлэг
Шашин шүтлэгийн хувьд маш олон талын шашин байдаг бөгөөд ихэнх нь энэ бүс нутагтаа үүсэж хөгжсөн байдаг. Лалын шашны маш олон хэлбэрүүд Ойрхи Дорнодоор хамгийн өргөн тархсан байдаг. Гэвч бусад шүтлэгүүд энд бас чухал үүрэг гүйцэтгэнэ, жишээлбэл Иүдаизм (еврей шашин), Христ зэрэг юм.
[Засварлах] Хэл
Ойрхи Дорнод дахь хэлний бүлгүүд маш олон төрлөөс бүрддэг. Индо-Европ, Афро-Ази, мөн Алтайн хэлний бүлгүүд багтана. Араб болон Перс хэлний олон төрөл нь энэ бүс нутагт хамгийн өргөн хэрэглэгддэг хэл юм. Арабын орнуудад Араб хэл нь илүү зонхилно. Энэ бүс нутагт хэрэглэгддэг бусад хэл гэвэл Армен, Сийр хэл, Азери, Берберийн хэл, Гүрж хэл, Турк хэл болон Түрэг хэлний аймаг зэрэг таш олон хэл багтана.
Англи хэл нь Египт, Иордан, Израель, Ирак, Кувьет орнуудын дундад ба дээд давхаргын хүмүүсийн дунд хэрэглэгддэг.
[Засварлах] Эдийн засаг
Ойрхи Дорнодын орнуудын эдийн засаг нь нэн ядуугаас туйлын чинээлэг хүртэл тогтоно. АНУ-ын ТТГ-ийн Дэлхийн Баримтын Дэвтэрт 2007 оны байдлаар Ойрхи Дорнод дахь бүх үндэстэнүүд хөгжилийн нааштай чиг хандлагатай байгаа гэжээ. Ойрхи Дорнод дахь нэг хүнд ноогдох дундаж орлогоороо тэргүүлдэг 3 орон нь АНЭУ – 49,700 ам. доллар, Катар – 29,800 ам. доллар, Кувьет – 23,100 ам. доллар. Харин энэ үзүүлэлтээрээ хамгийн доор ордог 3 орон нь : Афганистан – 800 ам. доллар, Иемен – 1000 ам. доллар, Ирак – 1900 ам. доллар зэрэг орнууд байгаа юм.
Ойрхи Дорнодын улс үндэстэнүүдийн эдийн засаг өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь Сауди Араб, АНЭУ, Кувьет зэрэг улсын эдийн засаг экспортын нефть, түүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүд дээр хүчтэй тулгуурлаж байхад бусад Турк, Египтийн зэрэг орны эдийн засаг олон талын үндэс суурьтай байдаг. Ойрхи Дорнод дахь эдийн засгийн салбаруудыг дурьдвал газрын тос түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, хөвөн даавуу, үхэр мал, сүү сүүн бүтээгдэхүүнүүд, нэхмэл, савхи арьс шир, мэс заслын багаж, хамгаалалтын хэрэгсэл (буу, сум, танк, байлдааны онгоц, пуужин) гэх мэт. Мөн АНУЭ болон Бахрейнд банк нь эдийн засгийн маш чухал сектор болж өгдөг.
Турк, Египтээс бусад оронд нутгийн хуучинсаг шинж чанар, болон зарим бүсэд улс төрийн үймээнээс болоод аялал жуулчлалын хөгжил их сул байдаг байна. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд АНЭУ, Бахрейн, Иордан зэрэг орны аялал жуулчлалын бодлого, нөхцөл боломж дээшилсэнтэй холбогдон эдгээр орнуудад жуулчдын ирэх тоо өссөөр байгаа юм.

