Ольжан

(Олжан-с чиглүүлэгдэв)
Ольжан
Олон нэр
кирилл монголольжан (сол.-оос)
олжан (сол.)
улззан (лат.)
улззанг (лат.)
солонгос бичиг얼짱
дүрмийн галигEoljjang
хэвшмэл галигUlzzang

Өмнөд Солонгост 2001 онд үүсээд солонгос давалгааны хүчээр олон улсад танигдсан «ольжан» (얼짱, Ulzzang — үсэгчлэн галиглавал ол-жжанг, монг. маш царайлаг) хэмээх солонгос үг байдаг.[1] Хамгийн хөөрхөн, онцгой царайлаг өсвөр насныхныг хэлж байгаа юм. Царай буюу «ольгүль» (얼굴), шилдэг буюу «чан» (짱) гэсэн хоёр үгийг холбон бүтжээ.

Охид багачууд өөрийн зургийг дарж («хадүри») интернэтэд тавьдаг. Эрэгтэй ольжан ч бас таарна. Сайвольд (Cyworld) мэтийн цахим сүлжээ сайтад олон хүнд шагшигдах юм уу, сургуульдаа хөөрхөн царайгаараа бишрэгдэх нь ольжан болсны шинж гэнэ. Ихэнхи ольжангууд жүжиглэх, дуулах, загвар өмсөх чиглэлээр ажиллах юм уу телевизээр гарч, сэтгүүлд зургаа авахуулсан байдаг.

Үүний адилаар сайхан биетэй нэгнийг «мумжан» (몸짱, Momzzang) гэдэг болж байгаа.

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]

  1. Jae-Dong Yu. "Keywords Reveal Korea's Most-Searched Topics in 2004".