| Олимпийн карлингийн тэмцээн |
|
|
| Олимпийн наадам |
1924 • 1928 • 1932 • 1936 • 1948 • 1952 • 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1994 • 1998 • 2002 • 2006 • 2010
Үзүүлэх тоглолтын хувиар орсон жилийг налуу үсгээр бичив |
| Медальтнууд |
Карлинг нь анхны Өвлийн олимпийн наадам 1924 онд Шамонид болоход хөтөлбөрт нь багтжээ. Гэхдээ уг олимпийн карлингийн тэмцээний дүнг Олон Улсын Олимпийн Хороо 2006 оныг хүртэл албан ёсных гэж тооцдоггүй байсан юм. Дараа нь үзүүлэх спортын хувиар 1932 оны олимпод багтаж, удаан хугацаагаар завсарласны эцэст 1988, 1992 онд дахин үзүүлэх спорт болон оржээ. Эцэст нь 1998 оны Наганогийн олимпоос эхлэн албан ёсны хөтөлбөрт багтах болсон байна.
Түүнчлэн Бавари карлинг ч гэгддэг айсшток хэмээх төстэй спорт (Германаар eisstockschießen) 1936, 1964 оны өвлийн олимпуудад үзүүлэх төрөл болон багтаж байжээ. Тэдгээр нь тусдаа төрөл тул карлингийн спортын тэмцээнд хамаарагдахгүй.
Өдгөө олимпийн дэвжээнд эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр карлингчид аваргаа шалгаруулдаг. Холимог багийн төрлийг 2010 оны өвлийн олимпийн хөтөлбөрт багтаах санал гарсан боловч Олимпийн Хөтөлбөрийн Зөвлөл уг төрлийг хангалттай хөгжөөгүй гэдэг шалтгаанаар зөвшөөрөөгүй[1].
Олимпийн карлингийн тэмцээнд оролцож байсан орнуудыг оролцсон олимп, эзэлсэн байраар нь доорх хүснэгтэд харуулав.
- Эрэгтэй
*Шведийн 2 баг, 2 тусдаа мөнгөн медаль хүртсэн.
- Эмэгтэй
|
Медалийн хүснэгт [засварлах]
2010 оны өвлийн олимпийн дараах байдлаар.
-
- 1924 онд мөнгөн медаль хоёр олгогдсоныг хоёуланг нь Шведийн багууд хүртжээ.