Олимп дахь Зевсийн хөшөө
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Олимп уулан дахь Зевсийн хөшөө (Англи хэл: Statue of Zeus at Olympia) нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт ордог. Уг хөшөөг сонгодог үеийн алдарт уран барималч Фидиас МЭӨ 432 оны орчимд Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан, ойролцоогоор 12 метр өндөр байсан ажээ. “Хэрэв Зевс босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг.
Уг хөшөөг эртний Грекийн баримал урлалын нэг төрөл болох chryselephantine аргаар хийсэн бөгөөд хөшөөний их биеийг модоор босгон, дээгүүр нь нимгэн алтаар бүрж, зааны ясаар чимэглэсэн байжээ. Энэхүү уран барималд зориулан алт, зааны яс, халуун орны үнэт хар мод, үнэт чулуун чимэглэл бүхий хуш модон сэнтий урласан байдаг. Зевсийн баруун гарт нь ялалтын охин тэнгэр Никейгийн багахан хөшөө, зүүн гарт нь гэрэлт таяг бариулж, бүргэд суулгасан байдаг байв.
Уг хөшөө хэрхэн устсан тухай асуудал нилээд маргаантай байдаг. Зарим судлаачид үздэгээр МЭV зууны үед сөнөхдөө Константинополь хот улсын мэдэлд байхдаа их түймэрт автан шатаж үгүй болсон гэдэг. 1954-1958 оны хооронд Олимп уулнаа археологийн малталт хийж уг байгууламжийн суурь байх боломжтойг нотолсон бөгөөд дахин сэргээн байгуулж болох техникийн ажлыг нь хийсэн байдаг.
[Засварлах] Лавлах
- Kenneth D. S. Lapatin, Chryselephantine Statuary in the Ancient Mediterranean World, Oxford U Press (2001) ISBN 0198153112
- Alfred Mallwitz and Wolfgang Schiering, Die Werkstatt des Pheidias in Olympia I: Olympische Forschungen V, Berlin: Walter de Gruyter (1964)
- Wolfgang Schiering, Die Werkstatt des Pheidias in Olympia II: Werkstattfunde: Olympische Forschungen XVIII, Berlin: Walter de Gruyter (1991) ISBN 3110124688
[Засварлах] Гадаад линкүүд
- "The Statue of Zeus at Olympia"
- Colin Delaney, "A Wonder to Behold: The Statue of Olympian Zeus"
- Archaeopaedia: Statue of Zeus With bibliography
- (Ellen Papakyriakou) Olympia: Art: the chryselephantine statue of Zeus
- Michael Lahanas, "The colossal Zeus statue of Pheidias"
| Эртний Дэлхийн 7 гайхамшиг |
|---|
| Гизагийн пирамид Мауссолос хааны бунхан |